ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-04-10

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 58 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар баталсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-г Улсын хэмжээнд 2017 оны 03-р сарын 31-ээс 04-р сарын 09-ны өдрүүдэд орон даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Манай аймаг энэ судалгаанд 15551 өрхийг хамруулж, өрхөөс цуглуулсан мэдээллийг 2017 оны 4-р сарын 20-ны дотор өрхийн мэдээллийн санд бүрэн оруулахаар ажиллаж одоогийн байдлаар 4800 өрхийн мэдээллийг мэдээллийн санд оруулаад байна.

Аймгийн хэмжээнд судалгааг зохион байгуулахад аймаг, сумын Засаг даргын захирамжаар 20 ажлын хэсэг байгуулагдаж 105 хүн, ХХҮГазрын дэргэд судалгааны ажлыг гардан зохион байгуулах судалгааны багт өрхөөс мэдээлэл цуглуулах тоологчоор 78, өрхийн мэдээллийн санд асуулгын хуудасны мэдээлэл шивэгчээр 13, жолоочоор 38, хөтчөөр 94, багийн Засаг дарга, багийн ахлагчаар 30 хүн, мөн газрын дэргэдэх үйл ажиллагааны багт 15 хүн, нийт 400 гаруй хүний хүчин чармайлтын дүнд 16 цагийн байдлаар судалгаанд хамруулахаар төлөвлөсөн өрхөө 98,3 хувийн үр дүнтэйгээр судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж Улсын хэжээнд ажлын үзүүлэлтээр тэргүүлж ажиллалаа.

Өрхийн мэдээллийн санд орлуулсан өрхүүдийн оноо бодолт хийгдсэний дараагаар нийгмийн халамжийн болон бусад төрлийн ажил үйлчилгээнд хамрагдах өрх иргэний нэрс тодорхой болж зорилтот бүлгийн иргэд нийгмийн зүгээс хэрэгцээтэй байгаа үйлчилгээнд хамрагдах нөхцөл боломж бүрдэх юм.

Аймгийн Засаг даргын орлогч ӨАТТСудалгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Батболд энэхүү судалгааг зохион байгуулахад ХХҮЕГазраас манай аймагт мэргэ арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ирж ажилласан чиглүүлэгч Ц.Энхжаргал, ӨАТТСудалгааны явцтай танилцаж үнэтэй санл зөвлөмж өгсөн ХХҮЕГ дэд дарга Алтанчимэг, ХХҮЕГазрын Хяналт Шинжилгээ Үнэлгээний газрын. Дарга Ч.Ганболд болон судалгааг зохион байгуулах ажлын хэсгийн хамт олонд баярласан талархсанаас илэрхийлж ажлын амжилт хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%