2000-2004 ОНЫ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2000-2004 оны бүрэн эрхийн хугацаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 30 төлөөлөгчтэй, 9 тэргүүлэгчтэй,
орон тооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатай ажиллаж, төрийн байгуулалт-хууль эрх зүйн, эдийн
засаг-санхүү төсвийн, хөдөөгий бодлого байгаль орчны, нийгмийн бодлогын байнгын
хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байнгын хэсэг бүрийг иргэдийн төлөөлөгчдийн
хурлын тэргүүлэгч гишүүн ахалж ажиллаж байжээ. Байнгын хэсэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын төлөөлөгчид хуваагдан ажиллаж орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг судлах,
ИТХ-ын хуралдаанд хэлэлцэх асуудлыг урьдчилан авч танилцаад байнгын хэсгээр хэлэлцэж дүгнэлт гаргаж ИТХ-ын хуралдаанд оруулах, илтгэгчдийн дүгнэлт, дэвшүүлэх
асуудлын талаар санал солилцох, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион
байгуулах, хяналт тавих үзлэг шалгалт хийх зэргээр идэвх санаачлагатай
ажиллажээ.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын ээлжит хуралдаан 2000-2004 онд 7 удаа чуулжээ. Анх дугаар хуралдаан 2000
оны 10 сарын 9-нд хуралдаж зохион
байгуулалтын асуудал хэлэлцэв.
Аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 07 дугаар сарын
02-ны өдрийн 225 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын III хуралдааныг 07 дугаар
сарын 19-нд аймгийн төвд хуралдуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн,
аймгийн ИТХ-ын 6 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулсан дүн, төлөөлөгчийн бүрэн
эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга Н.Дамба, Хөдөө аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилтын
тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, аймгийн
2001 оны төсөвт нэмэлт тодотгол хийх тухай аймгийн Засаг даргын орлогч
О.Ширэндэвийн
илтгэлийг хэлэлцүүлэхээр товлон зарлажээ.
Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 246 дугаар
тогтоолоор 2001
оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар тогтоолын 1 дэх заалтын 7 сарын
19-нд гэдгийг 7 сарын 17-нд гэж нэмэлт өөрчлөлт оруулж Ардын хувьсгалын 80,
аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдааныг 2001 оны 7
дугаар сарын 20-нд хийхээр тогтжээ.
Энэ хуралдааны 01 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн оруулсан санал, төлөөлөгчдийн гаргасан саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын дэгийг сонгуулийн эрхийн
хугацаанд мөрдөж байхаар баталж хэлэлцэж байгаа асуудлын онцлогоос шалтгаалан
ИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах эрх тухайн хуралдаанд хадгалагдаж
байхаар тогтжээ.
Энэ
хуралдаан нь Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш
аймгийн ИТХ жинхэнэ утгаараа байгуулагдсан,
ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны 3 дахь удаагийн хуралдаан, Ардын хувьсгалын 80, аймаг
байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойн баярын өмнө болж, орон нутгийн нийгэм,
эдийн засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх нэн өндөр хариуцлагын дор
хийгдэж байгаагаараа онцлог хуралдаан
болжээ.
Энэ хуралдаанд ирвэл зохих 29
төлөөлөгчдөөс томилолтоор явсан 1, нийт 28 төлөөлөгч хүрэлцэн ирж, ирц 96.6 хувьтай, урилгаар 105 хүн оролцсон
байна.
Хуралдааны хэлэлцэх асуудалд төлөөлөгч
Д.Энхсайхан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Засаг даргын
томилолт хэтэрч байгаа асуудлыг нэмж оруулж хэлэлцүүлэх санал гаргаж,
Х.Эрдэнэбаатар саналыг дэмжин хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр санал хураалт
явуулахад 28 төлөөлөгчийн 10 нь саналыг дэмжиж 18 төлөөлөгч дэмжээгүй учраас
энэ асуудал хэлэлцэгдээгүй байна.
Хуралдаанаар:
1.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, аймгийн ИТХ-ын 6 дугаар тойрогт нөхөн
сонгууль явуулсан дүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн нутаг
дэвсгэрийн хорооны дарга Н.Дамба хэлэлцүүлжээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн
сонгуульд аймгийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд 9, сумын нутаг дэвсгэрийн
хороонд 109, хэсгийн хороодод 643, бүгд 761 хүн сонгуульд ажиллажээ.
Нэрсийн жагсаалтад 43901
сонгогч бичигдсэний 90.034 хувь буюу 39.526 сонгогч санал хураалтанд оролцжээ.
Санал хураалтын дүнгээс үзвэл Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн
Багабандийн төлөө 25.371 буюу нийт сонгогчдын 64.188 хувь нь, Р.Гончигдоржийн төлөө
нийт сонгогчдын 30.87 хувь, Л.Дашнямын төлөө нийт
сонгогчдын 2.457 хувь нь саналаа өгчээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлыг сонгох сонгуулийн VI тойрогт нэрсийн жагсаалтанд 1565 сонгогч
бичигдсэнээс санал хураалтанд 1559 буюу 99.62 хувь санал хураалтанд оролцжээ.
Санал хураалтын дүнгээс үзвэл нийт сонгогчдын 80.7
хувь нь
МАХН-аас нэр дэвшсэн Нэргүй
овогтой Баатарнямын төлөө, 18.0 хувь нь АН-аас нэр дэвшсэн А.Оюунчимэгийн төлөө саналаа өгчээ.
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд олонхийн санал авсан МАХН-аас
нэр дэвшсэн Н.Баатарнямын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолыг
хуралдаанаар хэлэлцэж баталжээ.
2.Аймгийн Хөдөө
аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал цаашид тавих зорилтын тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл хэлэлцжээ.
Илтгэлд мал аж ахуйн өнөөгийн байдал, газар тариалан уст
цэгийн талаар, ХАА-н салбарт тавих цаашдын зорилтын талаар гэсэн 3 ерөнхий бүлгээс
бүрдсэн бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлийн өнөөгийн байдал, аймгийн хэмжээнд
тулгамдаж байгаа ажил, асуудлуудын талаар бодитой санал дүгнэлт дэвшүүлж цаашид
хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлжээ. Хөдөө аж ахуйн салбарт тавих цаашдын
зорилтонд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангаж аймгийн
нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход төр засгийн бодлого чиглэлтэй
уялдуулж зохион байгуулах, малын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зөв зохистой
хуваарилах, байгалийн хадлан өвс бэлтгэхийн зэрэгцээ хадлангийн талбай эзэмшүүлэх,
услах, бордох, хаших зэргээр сайжруулж ургацыг нь нэмэгдүүлэх, тэжээл, үйлдвэрлэлийн
цэг, цех байгуулах, малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн
эмийн эргэлтийн санг бий болгох, усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг
эрчимжүүлэх, малын тэжээл, төмс хүнсний ногооны үйлдвэрийг нэмэгдүүлэх, хоршоо
хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хосолсон фермерийг байгуулах
зэрэг 18 зорилт дэвшүүлжээ. Илтгэлд
хийсэн дүгнэлт дэвшүүлсэн зорилтыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцээд
дэмжсэн байна.
3.Аймгийн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэл,
2001 оны төсвийн тодотголын тухай аймгийн Засаг даргын орлогч О.Ширэндэвийн илтгэл хэлэлцэж өмнө
нь баталсан аймгийн төсвийн нийт орлогыг 88520.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс
хувийн мал бүхий иргэдийн албан татварыг 9908.0 мянган төгрөгөөр хорогдуулжээ.
Мөн аймгийн төсвийн нийт зарлагыг
182881.4 мянган төгрөгөөр, сумдын татаасыг 87520.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж
баталжээ.
Хуралдааны хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан 14 хүн
саналаа хэлж 24 хүн асуулт асуужээ.
Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 11 дүгээр сарын
27-ны 336 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааныг 2001 оны 12
дугаар сарын 11-ны өдөр аймгийн төвд хуралдуулж, аймгийн ИТХ-ын 2001 оны ажлын тайлан, нутгийн
удирдлагын чадвахийг бэхжүүлэх зорилтын тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
дарга Д.Ширэндэв, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,
цаашид тавих зорилтын талаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн 2001 оны төсвийн гүйцэтгэл, 2002 оны төсвийн төслийн
тухай аймгийн Засаг даргын орлогч О.Ширэндэв, аймгийн хянан шалгах
хорооноос 2001 онд зохиосон ажлын
тайлан, 2001 оны аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, 2002 оны төсвийн
төсөлд өгөх саналын тухай аймгийн Хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэдийн илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр баталжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 351 дүгээр
тогтоолоор 11 дүгээр сарын 27-ны 336 дугаар тогтоолын 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж 2001 оны 12 дугаар сарын
07-нд аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдааныг хуралдуулахаар шийдвэрлэжээ.
Хуралдааны дотоод журам,
хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал оруулах тухай төлөөлөгчдөөс санал авахад
төлөөлөгч П.Батаа Жаргалант сумын 6 багийг татан буулгаж, 12 баг байгуулах
тухай асуудлыг оруулсан байна.
Мөн аймгийн “Хүний эрхийг
хангах арга хэмжээний төлөвлөгөө”-г/2002-2006/
хэлэлцжээ.
Хуралдаанд ирвэл зохих 30 төлөөлөгчөөс
26 төлөөлөгч ирж ирц 86.7 хувьтай хуралдаж мөн өдрийн 09.00 цагт эхэлж 23 цагт өндөрлөжээ.
Төлөөлөгч П.Батаа аймгийн төвийн
багийн тоог нэмэгдүүлэх, Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл Цэцэг сумын
багт харъяалагдаж байдаг Хөшөөтийн уурхайн асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж
оруулахаар санал оруулахад, төлөөлөгч Ч.Цэрэнчимэд П.Батаагийн нэмж асуудал
хэлэлцүүлэх саналыг дэмжиж төлөөлөгчдөөр санал хураалгахаар нээлттэй үлдээж
Дарви сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн
байна. Өөр санал гараагүй учраас П.Батаагийн нэмж асуудал хэлэлцүүлэх санал
дэмжигдэн хэлэлцүүлэн дээрх асуудлуудын 100 хувийн саналаар баталжээ.
Хүний эрхийг хангах төлөвлөгөөг хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж
төлөөлөгч Д.Баатарням үзсэн боловч Д.Батчулуун, Д.Энхсайхан, Д.Энхболд нар хүний
эрхийн асуудал бол их чухал асуудал учраас хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай
байгаагаа илэрхийлсэн байна.
Хуралдааны нарийн бичгийн
дарга Н.Дамба санал оруулж хуралдааны редакцийн комисст Санхүүгийн хяналт
шалгалтын албаны дарга Д.Алтангэрэл, Аврах отрядын дарга Н.Ганбат, нарийн
бичгээр Мал үржлийн албаны дарга Б.Батсүх, Тамгын газрын Төрийн захиргаа,
удирдлагын хэлтсийн ажилтан А.Самданхүү, Санхүү эдийн засгийн бодлогын
мэргэжилтэн А.Оюундэлгэр нарыг, хуралдааны албан тэмдэглэлийг ИТХ-ын ажилтан
Х.Дашцэрэнгээр хөтлүүлэхээр батлуулжээ.
Хуралдаанаар:
1.Аймгийн ИТХ-ын 2001 оны ажлын тайлан, нутгийн удирдлагыг
бэхжүүлэх зорилтын тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Ширэндэвийн
илтгэлийг хэлэлцжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
дарга илтгэлдээ Үндсэн хуулийн хүрээнд
аймаг, сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаа бие даасан төсөвтэй, орон тооны дарга,
ажилтантай үйл ажиллагаагаа төрийн хууль тогтоомжийн хүрээнд явуулж төлөвших
шатандаа ороод байна.
Орон
нутгийн 2000 оны сонгуулийн үр дүнд багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчид
437, сумын ИТХ-ын төлөөлөгч 350, Тэргүүлэгч 114, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 30
сонгогдсон байна.
Тайлангийн
хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж сонгуулийн
эрхийн хугацаанд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг
хэлэлцэж батлах, аймгийн 2000-2001 оны төсвийн төсөл, ХАА-н хөгжлийн өнөөгийн
байдалд өгөх үнэлэлт, цаашид тавих зорилтуудын тухай асуудал хэлэлцэж ажил
хэргийн тодорхой шийдвэрүүд гаргажээ.
ИТХ-ын
хуралдаан 86.7-96.7 хувийн ирцтэйгээр хуралдаж хурлаас гарах шийдвэрт төлөөлөгчид
100 хувь санал дүгнэлтээ гаргаж байжээ.
ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдааныг сард 1-3 удаа 67-100 хувийн ирцтэйгээр 23 удаа
хуралдаж 350 тогтоол 9 хөтөлбөр, журам баталжээ.
Өнгөрсөн онд хурлын ажлын алба 3
орон тоотойгоор үйл ажиллагааг явуулж, Баян-Өлгий, Завхан аймгийн хурлын ажлын
туршлага судалж, аймаг сумын хурлын
ажилд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж Нутгийн удирдлага онол арга зүйн сэтгүүлийн
17 дугаарт өөрийн аймгийн төрийн захиргааны байгууллагын ажлын арга барилыг
нийтлүүлжээ.
Тэргүүлэгчдээс
гарах шийдвэрийг оновчтой болгох талаар Ч.Цэрэнчимэд, П.Батаа, Ч.Багдал нар
идэвхтэй ажиллаж байгааг зориуд тэмдэглэжээ.
Засаг
даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх оны хуваарьтай төлөвлөгөөнд тусгагдснаар
182 ажлаас хэрэгжсэн 26, хэрэгжиж эхэлсэн 113, хүлээгдэж байгаа 42, тасарсан 1
асуудал байна. Хөрөнгө санхүүгийн
боломжгүйгээс цөлжилтэй тэмцэх, үр тариа гурлын үйлдвэрийг өргөтгөх, иоджуулсан
давс үйлдвэрлэх, химийн цэвэрлэгээ, хэвлэл, гутлын жижиг үйлдвэр байгуулах
хичээлийн байр, орон сууц барих зорилтууд эхлээгүй хүмүүсийн анхаарал
санаачлага дутснаас малчдыг сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс хангах албан
бус сургалт, эрүүл мэндийн сургалтыг өргөтгөх зэрэг үйл явц удаашралтай,
байгаль цаг уурын бэрхшээлээс “Цагаан хувьсгал”, “Ногоон хувьсгал” хөтөлбөр
хэрэгжүүлэх, тэжээл үйлдвэрлэх, хадланг нэмэгдүүлэх ажлын үр дүн хангалттай биш
байна гэжээ.
Тодотгосон
төсвийн бүрдүүлэлт, төсөв захиран зарцуулалтын байдлыг дүгнэж үзвэл 2001 онд төсвийн
нийт орлогын гүйцэтгэл 1137.1 сая төгрөг, төлөвлөсөнөөс давсан
нийт орлого 40.0 сая
төгрөг, татварын
орлого 80.5 сая төгрөгт хүрч төсвийн нийт санхүүжилт 4914.0 сая төгрөг болжээ.
Энэ онд төрийн дээд шагналаар
224 хүний тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж Монгол улсын гавъяат малчин 2, хөдөлмөрийн
гавъяаны улаан тугийн одонгоор 4, цэргийн гавъяаны одонгоор 1, Алтан гадас
одонгоор 36, Хөдөлмөрийн хүндэт медалиар 30, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар 5130 иргэн, Алдарт эх 1, 2 одонгоор 196 эх шагнагджээ.
Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдсэн 41 иргэнд 40.5 сая төгрөгийн нөхөх олговор олгожээ.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс
нутгийн удирдлагыг бэхжүүлэх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартай ажиллах үйл
ажиллагааг сайжруулах, хурал, захиргааны байгууллагад мэргэжлийн удирдлага
туслалцаа үзүүлэх талаар 2001 онд тодорхой ахиц гаргасан байна гэж үзжээ.
2.Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2001 оны
хэрэгжилтийн дүн, цаашид тавих зорилтын тухай аймгийн Засаг дарга
Д.Галсандондогийн илтгэл хэлэлцжээ.
Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт 2001 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилтын 96.7 хувь
нь хэрэгжсэн гэж үзсэн байна.
Аймгийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн 2001 оны төсвийн
төслийг хэлэлцээд аймгийн 2002 оны төсвийн нийт орлого 2586629.5 мянган төгрөг, төсвийн орлогын дүн
2176575.5 мянган
төгрөг, шилжүүлэгийн орлого 1357515.1 мянган төгрөг, хөрөнгийн орлого 15000.0 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын
сангийн орлого 4410054.0 мянган
төгрөг, аймгийн 2001 оны төсвийн зарлагын нийт дүн 5380511.9 мянган төгрөг, аймгийн төсвөөс сумын төсөвт
өгөх татаасын хэмжээ 2592435.3 мянган төгрөг, 2000 оны төсвийн гүйцэтгэлийнн
орлогыг 883901.4 мянган төгрөг, зарлагыг 454866.1 мянган төгрөгөөр тус тус
баталжээ.
Аймгийн хянан шалгах
хорооноос 2001 онд зохиосон ажлын
тайлан, 2001 оны аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, 2002 оны төсвийн
төсөлд өгөх саналын тухай аймгийн Хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэдийн
илтгэлийг хэлэлцээд 2001 онд зохиосон ажлын тайландаа хийсэн ажлынхаа ололт
дутагдлаа бүрэн тусгаж ажил нь зохих хуулийн хүрээнд явагдаж, өгч байгаа санал
нь тодорхой тооцоо судалгаанд үндэслэгдсэн дүгнэлт, санал болжээ гэж үзжээ.
Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2002 оны 06 дугаар сарын 19-ны 119 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 5 дугаар
хуралдааныг 2002 оны 7 дугаар сарын 1-нд Ховд хотод хуралдуулж Орон нутгийн үйлдвэрлэлийг
сэргээж ажлын байрыг нэмэгдүүлэх талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн
зорилтын биелэлт, цаашид авах арга хэмжээний тухай илтгэл хэлэлцэхээр
шийдвэрлэжээ.
Хуралдааны нарийн бичгийн
даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн А.Самданхүү, Ц.Жалцав, Ч.Дамбадаржаа , тэмдэглэл
хөтлөгчөөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Б.Энхтуяа, хуралдааны
редакцийн комиссоор хууль зүйн хэлтсийн дарга Л.Оюунцэцэг, Засаг даргын Тамгын
газрын түшмэл Б.Шоовдой нар ажиллажээ.
Хуралдаанаар:
1.Орон нутгийн үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлэх
талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын
биелэлт, цаашид авах арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын илтгэл
хэлэлцжээ.
Илтгэлийг хэлэлцээд орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх,
ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нутаг нутгийн онцлогт
тохирсон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бий болгохн талаар үнэтэй
санал дүгнэлт гаргаж, “Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”, түүнийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг батлан хэрэгжүүлжээ.
Мөн энэ хуралдаанаас Монгол улсын Их хурал, Засгийн газарт
захидал илгээсэн байна. Энэ захидалд: -
Цахилгааны үнийн хэт өсөлтийг бууруулах, эсвэл цахилгааны үнэ зах
зээлийн ханшаар тогтоогдсон тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
тусгагдсаны дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмж дээр бүсийн нэмэгдэл өгөх буюу
цахилгааны алдагдлын зөрүүг төсөвт тусгаж байх асуудлыг дахин хэлэлцэж
шийдвэрлэх
- Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу тус
аймгийн “Чоно харайх”-ын гол дээр баригдах Дөргөний усан цахилгаан станцыг
барихад Засгийн газрын шийдвэрээр жил бүр төвлөрсөн төсвөөс 3 тэрбум төгрөг
гаргаж байхаар шийдвэрлэн, Хятадын гүйцэтгэгч компани тодорхой болсон байхад уг
усан цахилгаан станцын барилгын ажил
одоо хүртэл эхлээгүй, удааширсан байна. Иймд Дөргөний усан цахилгаан станцын
барилгын ажлыг урин дулааны улиралд яаралтай эхлүүлж, 2004 оны 4 дүгээр сард
ашиглалтанд оруулах улс төр, эдийн засгийн зайлшгүй шааардлагатай байна
гэжээ.
Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2002 оны 12 дугаар сарын 02-ны 218 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 6 дугаар
хуралдааныг 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төвд хуралдуулж “Аймгийн ИТХ-ын 2002 оны ажлын тайлан,
удирдлагын арга барилыг өөрчлөн сайжруулах зорилт” илтгэл, “Аймгийн Засаг
даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид тавих зорилт” илтгэл,
“Аймгийн 2001 оны төсвийн гүйцэтгэл, 2003 оны төсвийн төсөл, нийгэм эдийн
засгийг хөгжүүлэх чиглэлийн тухай” илтгэл, “Аймгийн хянан шалгах хорооноос 2002 онд зохиосон ажлын тайлан, 2002 оны
аймгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд хийсэн дүгнэлт, 2003 оны төсвийн
төсөлд өгөх саналын тухай” илтгэлийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Хуралдааны
нарийн бичгийн даргаар Төрийн
захиргаа удирдлагын хэлтсийн түшмэл
А.Самданхүү, төрийн хянан шалгах хорооны ахлах байцаагч Б.Түмээ, Архивын
тасгийн дарга М.Отгонхишиг, хуралдааны редакцийн комисст нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Б.Хаш-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн түшмэл
Б.Шоовдой, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ИТХ-ын
Тэргүүлэгчдийн ажлын албаны Б.Энхтуяа нар ажиллажээ.
Хуралдаанаас гарах тогтоол,
шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн
ахлагчаар айгмийн Засаг дарга Д.Галсандондог, гишүүдэд
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Дамба, ИХТ-ын төлөөлөгч, аймгийн
хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэд, ИТХ-ын төлөөлөгч, эдийн засаг үйлдвэрийн
хэлтсийн дарга Н.Баатарням, ИТХ-ын төлөөлөгч, Биеийн тамир спортын хорооны
дарга Д.Энхболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Аюушжав нар
ажиллажээ.
Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан ирвэл зохих 29 төлөөлөгчдөөс ирсэн 23,
томилолтоор яваа 5, тасалсан 1, ирц 79.3 хувьтай хуралджээ.
Хуралдаанд 17 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг
дарга нар болон албан байгууллага аж ахуйн нэгж, олон нийтийн байцаагч, Төрийн
бус байгууллагуудын удирдлагууд нийт 101 хүн урилгаар оролцсон байна.
Хуралдаанаар:
1.Аймгийн
ИТХ-ын 2002 оны тайлан, удирдлагын арга барилыг өөрчлөн сайжруулах зорилтын
тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Ширэндэвийн илтгэл хэлэлцжээ.
Уг
илтгэлд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар
зохиож байгаа ажил, хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хийж
хэрэгжүүлж байгаа ажил, асуудал, хүрсэн үр дүнгийн талаар нэг бүрчлэн илтгэж
цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл, зорилтоо тодорхойлжээ. Илтгэлийн
“Удирдлагын арга барилыг өөрчлөн сайжруулъя” зорилтын хүрээнд аймгийн хэмжээний боловсон хүчний хангамж,
тэдгээрийн ур чадвар, төрийн албаны ажлын хүртээмж, чанар үйлчилгээний талаар
тодорхой тусгаж, цаашид ялангуяа удирдах ажилчин албан хаагчдын ур чадварыг
дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, орчин үетэйгээ хөл нийлүүлэн
алхах чадвар чадамжийг эзэмшиж хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж төрийн
албыг чанаржуулах талаар нэлээд өргөн хүрээтэй авч хэлэлцүүлсэн нь үр дүнтэй үйл
ажиллагаа болжээ.
2.Аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид тавих
зорилтын тухай аймгийн Засаг даргын илтгэл хэлэлцжээ. Дээрх хоёр илтгэлийг
ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн “Удирдлагын арга барилыг өөрчлөн сайжруулах
зорилтын тухай” 5 бүлэг 8 заалттай тогтоол гаргаж хэрэгжүүлжээ.
3.Аймгийн
2001 оны төсвийн гүйцэтгэл, 2003 оны төсвийн төсөл, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх
чиглэлийн тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн
хэлтсийн дарга Н.Баатарнямын илтгэл хэлэлцэж аймгийн 2003 оны төсвийн нийт
орлогыг 774627.6 мянган төгрөгөөр, төсвийн нийт зарлагыг 852812.2 мянган төгрөгөөр
тус тус баталжээ.
4.Аймгийн
2002 оны төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд хийсэн дүгнэлт, 2003 оны төсвийн
төсөлд өгөх санал, хорооноос 2002 онд зохиосон ажлын тайлангийн тухай аймйгийн
хянан шалгах хорооны дарга Ч.Цэрэнчимэдийн илтгэл хэлэлцэж “Дүгнэлт, саналын
тухай” тогтоол гаргаж сум, албан байгууллага, төсвийн байгууллагын дарга
эрхлэгч нарт төсвийн үр ашгийг зөв зохистой зарцуулах, хяналтыг сайжруулах
талаар тодорхой үүрэг өгчээ.
Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан
2003 оны 6 дугаар сарын 28-нд хуралдаж:
• Нийгмийн дэг журам бэхжүүлэх,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилтын тухай аймгийн Засаг даргын илтгэл
хэлэлцэж өнөө үеийн тулгамдсан асуудлууд болон ойрын үеийн дэвшүүлсэн зорилтын
талаар төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж ажил эхрэгч тогтоол гарган хэрэгжүүлжээ.
Аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаан: 2003 оны 12 дугаар сарын 23-нд хуралдаж ирвэл зохих 29 төлөөлөгчөөс
ирсэн 26, өвчтэй 1, чөлөөтэй 2, ирц 89,2 хувь, урилгаар 101 хүн оролцсон байна.
Хуралдааны редакцийн комиссоор аймгийн Боловсрол соёлын газрын дарга
Б.Хаш-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн түшмэл Б.Шоовдой, нарийн
бичгийн даргаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн түшмэл Н.Энхцэцэг,
Б.Нарантуяа, Стратеги төлөвлөлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн түшмэл
Ж.Цэнд-Аюуш, тэмдэглэл хөтлөгчөөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан
Б.Энхтуяа, хуралдаанаас гарах тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын
хэсгийн ахлагчаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог, гишүүдээр ИТХ-ын төлөөлөгч,
ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Дамба, ИТХ-ын төлөөлөгч П.Батаа,
Н.Батаа, Ч.Цэрэнчимэд, Д.Энхболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Т.Аюушжав, Үенч сумын Засаг дарга Л.Дашням, нар ажиллажээ.
Хуралдаанаар:
1.Аймгийн
ИТХ-ын 2003 оны тайлан, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зорилтын тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
дарга Д.Ширэндэвийн илтгэл хэлэлцжээ.
Илтгэлд тайлангийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаан 3 удаа
хуралдаж аймгийн ИТХ-ын тайлан, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийн явц, аймгийн төсвийн төсөл, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн
чиглэл, газар өмчлүүлэх, нийгмийн дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг сайжруулах зорилтын тухай хэлэлцэж ажил хэрэгч шийдвэрүүд гаргалаа, мөн
ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааныг 18 удаа хуралдуулж, 220 тогтоол, 6 хөтөлбөр,
журам баталж гарсан. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан аймгийн нийгэм, эдийн
засгийн тулгамдсан асуудлуудыг тухайлбал: малын эрүүл мэнд, үржлийн ажлыг
цаашид сайжруулах, хот орчны тохижилт, соёлжилт, албан татварын баазыг өргөтгөх,
хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх, мал аж ахуйн болон
төв суурингийн өвлийн бэлтгэлийг хангах, цахилгаан, дулаан, эрчим хүчний
байгууллагын хэвийн ажиллагааг хангах, Үенч, Мөнххайрханы усан цахилгаан станц,
Мянганы зам хөтөлбөрийн хүрээнд Шургийн төмөр бетон гүүр, Ярант – Булганы авто
зам, Цементийн үйлдвэрийн барилгын ажлын явцыг хэлэлцүүлж эрчимжүүлэх арга
хэмжээ авч ажилласныг тэмдэглэжээ.
2.Аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2004 оны эдийн засаг,
нийгмийг хөгжүүлэх зорилтын тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл
хэлэлцжээ.
Илтгэлд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг
хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 6 бүлэгтэй 182 зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг
тусган төлөвлөсөн бөгөөд үйл ажиллаганы хөтөлбөрийг хагас бүтэн жилээр аймгийн
ИТХ, түүний тэргүүлэгчдэд тайлагнан хэлэлцүүлж хэрэгжилт нь удаашралтай байгаа
ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох газар өгч, хяналт тавьж
ажилласны үр дүнд 145 арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 35 арга хэмжээ хэрэгжих
шатандаа, 2 арга хэмжээ хүлээгдэж байгаа ба үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
95.0 хувьтай байна. Аймгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс
2001 оныг “Төр захиргааны байгууллагын ажилтны ажлын чадавхийг дээшлүүлэх жил”,
2002 оныг “Сан хөмрөгийг арвижуулж, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх жил”, 2003
оныг “Ховд хот, төв суурин газраа хөгжүүлэх жил” болгон ажилласнаар аймгийн
эдийн засаг, нийгмийг талаар дэвшүүлсэн зорилтууд үндсэндээ хэрэгжиж, ард
иргэдийн амьдралд нааштай ахиц, өөрчлөлт гарсан нь аймгийн төр, захиргааны
болон бүх шатны аж ахуйн нэгж, байгууллагууд , Ховдчуудын маань хамтын үйл
ажиллагааны үр дүн гэж дүгнэж байна гэжээ.
3.Аймгийн төсвийн 2003 оны урьдчилсан дүн, 2004 оны төсийн төслийн
тухай аймгийн санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Батаагийн
илтгэл, аймгийн аудитын газраас 2003 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, аймгийн
2004 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай аймгийн ерөнхий аудитор
Ч.Цэрэнчимэдийн илтгэлүүд хэлэлцэж аймгийн 2004 оны төсвийн нийт орлогыг
734407.0 мянган төгрөгөөр, нийт зарлагыг 1293037.4 мянган төгрөг байхаар
баталжээ.
5.Аймгийн газар зохион байгуулалтын ажлын явц, 2004-2005 оны
ерөнхий төлөвлөгөө, 2004 онд өмчлүүлэх газрын тухай Стратеги төлөвлөлт,
бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга П.Батаагийн илтгэл хэлэлцэж
аймгийн газар зохион байгуулалтын 2004-2005 оны ерөнхий төлөвлөгөөг баталжээ.
Аймгийн нутаг дэвсгэр дээр 2004 онд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээг
3725.36 га, үүний дотор гэр бүлийн хэрэгцээнд 1033,0 га, аж ахуйн зориулалтаар
9.1 га, газар тариалангийн зориулалтаар 2199.0 га, атаршсан газраас 484.26 га
газар өмчлүүлэхээр тогтоож баталжээ.
ИТХ-ын ээлжит бус хуралдааныг
2 удаа хийж 2002 оны 10 дугаар сард төсвийн тодотгол хийх, 2003 оны 5 сард
Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж шийдвэр гаргажээ. ИТХ-ын хуралдаан хэлэлцсэн
асуудалтай холбогдуулан 102 заалт бүхий 23 тогтоол, төлөвлөгөө гаргасны 83
заалтыг бүрэн биелүүлж, 19 заалт биелэгдэх түвшиндээ буюу биелэлтийг тооцож дүгнэх
хугацаа болоогүй байна гэж дүгнэжээ. ИТХ-ын хуралдаан төлөөлөгчдийн 80-аас дээш
хувийн ирцтэй ажил хэрэгч байдалд болж хэлэлцэх асуудлын талаар төлөөлөгчид
цэгцтэй бодлого боловсруулан оролцож байв.
Өнгөрсөн 3 жилд ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 68
удаа хийж 476 асуудал хэлэлцсэн байна. Тэргүүлэгчдийн
нэг удаагийн хурал дунджаар 7 асуудал хэлэлцэж 5 тогтоол гаргаж байсан ажээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ажил хэргийн 136 заалт бүхий 344 тогтоол
гаргаж биелэлт нь 2003 оны байдлаар 84.3 хувьтай байжээ. Аймгийн ИТХ-ын 30 төлөөлөгч
сонгогдсон тойргийнхоо нутаг дэвсгэрт өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай
чадварлаг хослуулан нутаг дэвсгэрийн цогцолборыг хөгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө
212 амлалт, зорилт дэвшүүлж амжилттай хэрэгжүүлж байна. ИТХ-ын хуралдааны үеэр
төлөөлөгчдийн хөтөлбөр, амлалт зорилтын биелэлтийг тогтмол дүгнэж явцын талаар
тэдэнд мэдээлэл өгч ажилласны дунд 2003 оны 10 дугаар сарын 1 -ний байдлаар
дээрхи амлалт, зорилтын 79 хувь биелэгджээ. Тойргийн сонгогчдын захиа
даалгавар, амлалт зорилтоо биелүүлэх талаар ихэнх төлөөлөгчид идэвхтэй ажиллаж
байжээ. Төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, аймгийн болон салбарын тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхэд тэдний идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор төлөөлөгчдийн өдрийг
жилд 3-аас доошгүй удаа зохион байгуулжээ
Аймгийн
ИТХ-ын тэргүүлэгчид нь Монгол улсын УИХ-ын хууль тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлиг, албан даалгавар, зөвлөмж, Засгийн газрын болон бусад шийдвэрийн
биелэлтийг хангах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд
чиглэсэн аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд /2001 -2004 онд/ хийх ажлын үндсэн
чиглэл журам батлан мөрдөж үйл ажиллагаа явуулж аймгийн хурлын стратеги
боловсруулан ажиллажээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна
сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон аймгийн төр захиргаа, төрийн
бус байгууллагын сонгуультан зарим иргэд нийтдээ 200 гаруй хүн урилгаар
оролцсон байна. Аймгийн ИТХ-ын хуралдааны бэлтгэл хангахад онцлон анхаарч
хэлэлцэх асуудал, дотоод журам, хуралдаанд хэлэлцүүлэхээр иргэдийн хурлын төлөөлөгч,
албан тушаалтнаас өргөн барьсан материалуудыг эмхтгэн цэгцэлж, гарах шийдвэрийн
төслийн хамт хуралдаан болохоос 5 хоногийн өмнө төлөөлөгч нарт тарааж, судалж
танилцах, саналаа боловсруулах боломжоор хангаж ажилласан нь үр дүнгээ өгч
байжээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцэж, түүнчлэн байнгын хэсгүүдээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулж
байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанд үг хэлж санал шүүмжлэл гаргасан хүмүүсийн
саналыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан
байгууллага, албан тушаалтанд хүргүүлж хэрэгжүүлэх арга хэмжээ авч үр дүн
биелэлтииг дараагийн хуралдаанд мэдээлдэг журмыг хэвшүүлж ИТХ-ын явцад Төлөөлөгчид,
урилгаар оролцогчид хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт
авах, санал дүгнэлтээ хэлэх боломжоор бүрэн хангагдаж байсны дээр хуралдааны
явцад хэлэлцэж буй асуудлын тухайд шалган тодруулж хуралдаанд илтгэх буюу
шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажилладаг болжээ. Аймгийн
ИТХ-ын үйл ажиллагааны нэг хэсгийг
Иргэдийн хурлын төлөөлөгчид, байнгын хэсгийг эрчимтэй ажиллуулахад чиглүүлж
байлаа. Байнгын хэсгийн дүрэм боловсруулж баталлаа. Байнгын хэсгийг
хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулах, төсвийн бүрдүүлэлт болон
зээл тусламжийн төслийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих, бүсчилсэн хөгжлийн
үзэл баримтлал стратегийг тодорхойлох, нутаг дэвсгэрийн хүн амд ерөнхий
боловсрол олгох, төрийн албан хаагчийн ажил хэргийн чадварыг дээшлүүлэх Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрхэлсэн салбараар авч дүгнэн зөвлөлгөө
өгүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна. Аймгийн нийгэм эдийн засгийн
бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, аймаг тойргийнхоо ажил амьдралын
талаар санал бодлоо илэрхийлэх бололцоо олгох зорилгоор аймгийн төлөөлөгч нарт
албан хуудас хэвлүүлэн өгч, аймгийн "ИТХ-ын төлөөлөгчдийн өдөр"-ийг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс эрхлэн улирал бүр зохион байгуулж тэдэнд аймгийн
тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх, хамтарсан үзлэг хяналт хийх, аймгийн төр
захиргаа, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээ
авч байв.
ИТХ-ын төлөөлөгчдийн өдрөөр
гарсан санал дүгнэлтийг нэгтгэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн
"Төлөөлөгчдийн өдрөөр гарсан саналыг хэрэгжүүлэх тухай", "Цаг үеийн
зарим асуудлыг эрчимжүүлэх тухай", "Эхийн эндэгдлийг бууруулах зарим
арга хэмжээний тухай" тогтоол гаргаж байсны дээр хуралдааны албан
тэмдэглэлээс хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь тооцжээ. Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас аймгийн ИТХ-ын "Хуралдааны
танхим"-ыг засаж тохижуулан, төрийн хууль тогтоомж, 3 шатны хурлын
байгууллага, төлөөлөгч нарын ажлын арга барил, ажлын үзүүлэлтийг харуулсан
самбар үзүүлэн таниулах материал тавьж сурталчилж байсан. Мөн ажлын албанаас
аймгийн төлөөлөгч нарын ажлын тайланг жилд нэг удаа, амлалт үүргийн биелэлтийг
2-3 удаа гаргуулан самбарт дэлгэн тавьж сурталчилж, иргэдэд танилцуулдаг
болжээ.
Аймгийн
ИТХ-ын төлөөлөгчид жилд 1-4 удаа сонгогчидтойгоо уулзалт хийж, тайлангаа тавьж
хэлэлцүүлэн сонгогчдын санал хүсэлтийг сонсож судалж танилцаж хэвшсэн. Төлөөлөгчдийн
80 шахам хувь нь сонгуулийн үеийн амлалт үүргээ биелүүлсэн гэж дүгнэгжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид жил, улирлын төлөвлөгөөтэй ажиллаж түүнийхээ 96.2
хувийг хугацаандаа биелүүлжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн 3 жилд 408
албан захидал хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэж, төв орон нутгийн холбогдох
байгууллагуудад 562 албан бичиг, цахилгаан явуулж, иргэд хөдөлмөрчдөөс ирүүлсэн
127 өргөдлийг хугацаанд нь бүрэн барагдуулжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид төлөөлөгчийнхөө
үүргийг биелүүлэхийн зэрэгцээ ажил үүргийн тодорхой хуваарьтай ажиллаж 2-3
сумыг хариуцан ажиллаж ажил үүргийг нь чиглүүлэн ирсэн нь сумдын ИТХ, Засаг
даргын Тамгын газрын ажил жигд сайжирахад нөлөөлөхүйц арга хэмжээ болжээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар малын үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргийн эрүүл мэндийг
хамгаалах, газар тариалан, хадлан тэжээл бэлтгэлийг нэмэгдүүлэх, аймаг хөгжүүлэх
бүтээлч ажлыг гүйцэтгүүлэх болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байгуулах,
дамжуулах шугам барьж байгуулах, мянганы зам төслийн ажлыг эрчимжүүлэх, ерөнхий
боловсролын сургуулиудын сургалт хүмүүжлийн ажлын чанарыг дээшлүүлэх, биеийн
тамир спорт, соёл урлагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, эрүүл мэндийн
байгууллагын ажлын чанарыг дээшлүүлэх зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудыг
хэлэлцэн, биелэлт үр дүнг сонсож
байна.
Аймгийн ИТХ-ын
хуралдааны болон тэргүүлэгчдийн тогтоолын
биелэлтийг тооцох график гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг
гаргуулан авч, ИТХ-ын Тэргүүлэгчид, ажлын албаны ажилтан, байнгын хэсгийн гишүүдийг
оролцуулан аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлаг, албадын
ажлыг шалгадаг юм. Жилийн эхэнд аймгийн хяналтын байгууллагуудын хяналт
шалгалтын нэгдсэн графикийг баталж мөрдүүлжээ. Орон нутгийн өмчийн талаар
баримтлах бодлого, өмч хөрөнгө олж бэлтгэх ашиглалтаас хасах журам гаргаж мөрдүүлснээр
өмчинд хандах хандлага эрс сайжирсан байна. Орон нутгийн өмчийн эзэмшилт,
хадгалалт, бүрэн бүтэн байдалд жил тутам аймгийн ИТХ-ын түүнчлэн "Нутгийн
удирдлага" онол арга зүйн сэтгүүлд өөрийн аймгийн төрийн захиргааны
байгууллагын ажлын арга барилыг нийтлүүлэн сурталчилж, сэтгүүлийн захиалга
ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Энэ хугацаан сүүлийн 3 жилд төрийн
дээд шагналаар 147 хүн, Алдарт эх I, II одонгоор 486, Ардын хувьсгалын 80
жилийн ойн хүндэт медалиар 5130 хүн шагнагджээ.
17 сумын ИТХ-ын тухайн оны
ажлын тайлан, сумдын ИТХ-ын хуралдааны материалтай танилцаж ажлаа төлөвлөх,
тайлагнах журам тогтоох аргачлал гарган мөрдүүлсний дээр сум, багийн хурлын
ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад ажлынхаа ихээхэн хэсгийг чиглүүлж
ирсэн байна. Сум, багийн хурлын байгууллагын ажлыг дүгнэх журам, үзүүлэлтийг
боловсруулж ажлаараа түрүүлсэн сумыг УАЗ-469
машинаар, багийн Засаг даргыг мотоциклоор шагнахаар журам боловсруулан гаргаж мөрдүүлж,
цагаан сарын өмнө дүгнэж хэвшил болгожээ. Бүх сумдын ИТХ-ын тэргүүлэгчид төлөөлөгчдийн
өдөр зохион байгуулав. Энэ нь төлөөлөгчдийн идэвх санаачлагыг өндөржуулж,
хурлаас гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгоход нөлөө үзүүлжээ.
Аймгийн Засаг даргын Тамгын
газартай хамтран 2001 оны 4, 5 дугаар сард сумын төр захиргааны байгууллагын
ажлыг шалгаж ажлын түвшин тогтоож түүнээс хойш жил бүрийн 1-р сард шалгаж түвшингийн
үнэлгээг өдий хүртэл өгч байна. Анх түвшин тогтооход сумын ИТХ-ын 80 хувь буюу
14 нь 50-аас доош хувийн үнэлгээтэй байсан бол 2002 онд ажлын түвшингээр 2
сумаас бусад нь 95-аас дээш баллын үнэлгээ авч ажил нь жигд сайжирчээ. Жил бүрийн
үнэлгээнд сумын хурал захиргааны байгууллагын 200 орчим ажилтны ажилтай
танилцаж, оноогоор үнэлгээ өгч ажилтан бүрт ажил сайжруулах ганцаарчилсан зөвлөлгөө
өгч бүсчилсэн ярилцлага семинар зохион байгуулж, бичиг хэргийн стандартын мөрдөлт,
төсвийн өр барагдуулах, орлогын бааз өргөтгөх зэрэг сэдвийн дор 4-8 цагийн
хичээл зааж тэргүүний хүмүүсийн арга туршлагыг сурталчлах ажил зохиодог болжээ.
Энэхүү шалган туслах үйл ажиллагааны дүнг
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж сумын хурал, захиргааны
байгууллагын ажлыг сайжруулах арга зүйн 20 гаруй заалт бүхий тогтоол гаргаж мөрдүүлж
байгаагийн үр дүнд урьд жилүүдээс хурал захиргааны ажлын үр өгөөж эрс дээшилж
энэ хугацаанд зохих түвшиндээ хүрсэн байна.
Аймгийн ИТХ-ын санаачлагаар
сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, хурлын ажилтан, Тамгын газрын дарга, төвийн
бүсийн сумдын багийн Засаг дарга нарыг оролцуулсан Нутгийн өөрөө удирдах
ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлье"
сэдэвт сургалт семинарыг Ховд сум, тус сумын Улаанбураа баг, Үенч, Алтай,
Булган сум, Манхан сумын Баянгол багт зохион байгуулж сургалт семинарт
оролцогчдоос "Сумдын ИТХ-ын үйл ажиллагааны тулгамдсан асуудлууд түүнийг
шийдвэрлэхэд иргэдийн оролцоог өргөтгөх тухай", "Багийн иргэдийн
нийтийн хурлын чадавхийг дээшлүүлэх тухай" зөвлөмжүүд гаргаж сум
багуудад хүргүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. Сумын ИТХ-ын тайлантай
нэг бүрчлэн танилцаад ИТХ-ын ажилд 2002 онд 208, 2003 онд 184 тэргүүний арга
туршлагын жагсаалт хүргүүлэн нэвтрүүлэх ажилд чиглүүлж үр дүнг тооцож ажилласан
байна. Сумын хурлын байгууллага багийн
ИНХ-ын дарга нарын туршлага судлах сургалт явуулахаас гадна бүсийн сум багийн
ажлаас харилцан суралцаж ажиллацгаажээ. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны голыг
аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж иржээ. Энэ хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийг жилд 2-3 удаа нэгтгэн дүгнэж, Тэргүүлэгчдийн хуралдаан, төлөөлөгчдийн
өдрөөр хэлэлцсэний үндсэн дээр 21 агентлагын удирдлагаас Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгасан асуудлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хөтөлбөрийн
биелэлтийг шалгаж дүгнэсэн нь үр дүнгээ өгч байжээ.
Баруун бүсийн тулгуур төв
болох манай аймгийн зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд аймгаас
сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, бүх шатны Хурал, Засаг дарга, түүний ажлын
албад идэвхтэй ажиллаж ихээхэн олжээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид
Аймгийн ИТХ-ын 1 дүгээр
тойргийн төлөөлөгч Цагааны БӨХСҮРЭН
Аймгийн ИТХ-ын 2 дугаар
тойргийн төлөөлөгч Ноосгойн БАТАА
Аймгийн ИТХ-ын 3 дугаар
тойргийн төлөөлөгч Мархын БУЯНДЭЛГЭР
Аймгийн ИТХ-ын 4 дугаар
тойргийн төлөөлөгч Дамиранжавын БААТАРСҮРЭН
Аймгийн ИТХ-ын 5 дугаар
тойргийн төлөөлөгч Самбүугийн ЦЭВЭЭНСҮРЭН
Аймгийн ИТХ-ын 6 дугаар тойргийн төлөөлөгч Нэргүйн БААТАРНЯМ
Аймгийн ИТХ-ын 7 дугаар тойргийн төлөөлөгч Хөөдөөгийн
ЭРДЭНЭБААТАР
Аймгийн ИТХ-ын 8 дугаар тойргийн төлөөлөгч Гончинсүрэнгийн
ГАНБОЛД
Аймгийн ИТХ-ын 9 дүгээр тойргийн төлөөлөгч Санжаагийн БАТМӨНХ
Аймгийн ИТХ-ын 10
дугаар тойргийн төлөөлөгч агсан Самдангийн ДАМДИНСҮРЭН
Аймгийн ИТХ-ын 11 дүгээр
тойргийн төлөөлөгч Хэтээгийн ОТТОНБАЯР
Аймгийн ИТХ-ын 12 дугаар
тойргийн төлөөлөгч Бэгзийн ЖАМСРАН
Аймгийн ИТХ-ын 13
дугаар тойргийгн төлөөлөгч Дамбийн ШИРЭНДЭВ
Аймгийн ИТХ-ын 14 дүгээр
тойргийн төлөөлөгч Пүрэвийн ЭРВЭЭХЭЙ
Аймгийн ИТХ-ын 15
дугаар тойргийн төлөөлөгч Хабайн ДАРЬГЕРХАН
Аймгийн ИТХ-ын 16
дугаар тойргийн төлөөлөгч Цэвэлсүрэнгийн ДАВААЖАМБАЛ
Аймгийн ИТХ-ын 17
дугаар тойргийн төлөөлөгч Дашзэвэгийн ЭНХБОЛД
Аймгийн ИТХ-ын 18
дугаар тойргийн төлөөлөгч Намсрайн ДАМБА
Аймгийн ИТХ-ын 19 дүтээр
тойргийн төлөөлөгч Давгийн ЖҮГДЭРБАРАМ
Аймгийн ИТХ-ын 20
дугаар тойргийн төлөөлөгч Цагааны БААСАНДОРЖ
Аймгийн ИТХ-ын 21 дүгээр
тойргийн төлөөлөгч Дагийгийн ЭНХСАЙХАН
Аймгийн ИТХ-ын 22дугаар
тойргийн төлөөлөгч Уртнасангийн БАТЗАЯА
Аймгийн ИТХ-ын 23
дугаар тойргийн төлөөлөгч Чойнямын ТҮМЭНДЭМБЭРЭЛ
Аймгийн ИТХ-ын 24 дүгээр
тойргийн төлөөлөгч Жанчивдоржийн ДАВААБАЛ
Аймгийн ИТХ-ын 25
дугаар тойргийн төлөөлөгч Пунцагдашийн БАТАА
Аймгийн ИТХ-ын 26
дугаар тойргийн төлөөлөгч Чүлтэмсүрэнгийн ЦЭРЭНЧИМЭД
Аймгийн ИТХ-ын 27
дугаар тойргийн төлөөлөгч Ёндонгийн АДИЛБИШ
Аймгийн ИТХ-ын 28 дугаар гоиргийн төлөөлөгч Дамдингийн Галсандондог
Аймгийн ИТХ-ын 29 дүгээр
тойргийн төлөөлөгч Чамейханы БАГДАЛ
Аймгийн ИТХ-ын 30
дугаар тойргийн төлөөлөгч Данзангийн БААТАРЧУЛУУН
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ" эмхэтгэл ном
2012 он