1990-1992 ОНЫ АЙМГИЙН АРДЫН ХУРАЛ
Ховд аймгийн эдийн засаг, нийгэм соёлын хөгжил
цэцэглэлтийн үе үеийн түүх нь хөдөлмөрч, баатарлаг, дайчин уламжлалтай, олон
ястан ард иргэд, олон түмний оролцоо, бүтээлч санаачилга, идэвх зүтгэлтэй шууд
холбоотой юм. Манай аймгийн иргэдийг төр, нийгмийг удирдах хэрэгт оролцуулж
байсан үндсэн хэлбэр аймгийн удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь хурал
байсан юм. Манай оронд өрнөсөн хөгжлийн үе шат бүрийд аймгийн хурал янз бүрийн
нэртэйгээр иргэдийн тодорхой хэсгийг төлөөлөн 18 насанд хүрсэн нийт иргэдээс
шууд сонгогддог төлөөллийн байгууллага байсаар иржээ.
Анх 1924 онд “Цаг зуурын хурал” дараа нь “Аймгийн хурал”,
1948 оноос “Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурал”, 1962 оноос “Аймгийн
ардын депутатуудын хурал”, 1990 оноос “Аймгийн ардын хурал”, 1992 оноос
“Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал” нэртэйгээр ажиллаж ирсэн байна.
Аймгийн хурал нь 1989 он хүртэл гүйцэтгэх засаглалтай хамт байсан бөгөөд тэр цагаас биеэ дааж Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн даргатай болсон байна.
1990-1992 ОНЫ АЙМГИЙН АРДЫН ХУРЛЫН 16 ДАХЬ УДААГИЙН
СОНГУУЛИЙН ДЕПУТАТУУДЫН НЭРС
Сумын нэр |
д/д |
Депутатуудын овог нэр |
Албан тушаал |
Алтай |
1. |
Идэшийн Гансүх |
Сургуулийн захирал |
Алтай |
2. |
Сүрэнгийн Дамдиндорж |
Малчин |
Алтай |
3. |
Ойдовын Долгор |
Яслийн эрхлэгч |
Булган |
4. |
Норзоны Хуягт |
Мал зүйч |
Булган |
5. |
Мэндээгийн Баавдай |
Булган сумын нэгдлийн ерөнхий хорооны дарга |
Булган |
6. |
Чойжоогийн Цэрэнжав |
Фермийн эрхлэгч |
Булган |
7. |
Гомбожавын Намжилжав |
Хэсгийн ахлагч |
Булган |
8. |
Чимэдийн Дамиран |
Хоршооны дарга |
Булган |
9. |
Аюурцэдэнгийн Баатаржав |
МАХН-ын үүрийн дарга |
Булган |
10. |
Чогдоны Батмөнх |
Тогооч |
Булган |
11. |
Тохойн Танатар |
Тракторчин |
Буянт |
12. |
Зулын Самбалхүндэв |
МАХН-ын үүрийн дарга |
Буянт |
13. |
Түгжийн Мөнхбаяр |
Захиргааны орлогч |
Буянт |
14. |
Занданы Чулуунбат |
Нэгдлийн дарга |
Буянт |
15. |
Шонбайн Хөжөбай |
Ногоочин |
Буянт |
16. |
Цэвэгжавын Жамъяаншарав |
Хэлтсийн төлөөлөгч |
Дарви |
17. |
Доржбалын Бальдиржамц |
Эрдэм шинжилгээний ажилтан |
Дарви |
18. |
Пунцагийн Дамчаабазар |
Сумын дарга |
Дарви |
19. |
Дашдоржийн Сандаг |
Намын үүрийн дарга |
Дөргөн |
20. |
Цэндийн Пүрэв |
Нэгдлийн дарга |
Дөргөн |
21. |
Замбын Баасандорж |
Нэгдлийн орлогч дарга |
Дөргөн |
22. |
Тогмидын Сорогжав |
Захиргааны дарга |
Дуут |
23. |
Намсрайн Цэдэнхүү |
БДС-д аж ахуйн эрхлэгч |
Дуут |
24. |
Довдонгийн Даваацэрэн |
“Өргөө” пүүсийн захирал |
Зэрэг |
25. |
Жамсрангийн Дамдин |
Нэгдлийн дарга |
Зэрэг |
26. |
Эрхэмийн Сумъяа |
Хэсгийн ахлагч |
Зэрэг |
27. |
Дашийн Норов |
Малчин |
Манхан |
28. |
Чогсомын Гүнсэл |
Тэмээчин |
Манхан |
29. |
Буянтын Болормаа |
Малчин |
Манхан |
30. |
Егнэний Ядамсүрэн |
Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч |
Манхан |
31. |
Самданы Дамдинсүрэн |
Сумын дарга |
Мянгад |
32. |
Нямсүрэнгийн Цэрэнчимэд |
Сумын дарга |
Мянгад |
33. |
Цэрэнлэйн Гонгоржав |
Хэсгийн ахлагч |
Мянгад |
34. |
Даржаагийн Отгонбаяр |
Хэсгийн ахлагч |
Мянгад |
35. |
Сэдийн Отгон |
Нэгдлийн дарга |
Мөст |
36. |
Чулууны Баттөмөр |
Тэмээчин |
Мөст |
37. |
Намсрайн Дамба |
ХАА-н биржийн захирал |
Мөст |
38. |
Баянзулын Алтангэрэл |
Нэгдлийн дарга |
Мөнххайрхан |
39. |
Агвааны Базарсад |
Аймгийн АХТ-ийн нарийн бичгийн дарга |
Мөнххайрхан |
40. |
Намдагийн Батбаяр |
Малчин |
Үенч |
41. |
Жалины Бадам |
Малчин |
Үенч |
42. |
Сэржийн Буянт |
Хэсгийн ахлагч |
Үенч |
43. |
Болион Сундуй |
Сумын дарга |
Үенч |
44. |
Лооровын Дашням |
Сургуулийн захирал |
Үенч |
45. |
Хаяндолдойн Шикай |
Хилийн цэргийн хорооны ажилтан |
Ховд |
46. |
Авданы Жабых |
Малчин |
Ховд |
47. |
Пунцагийн Баточир |
Аймгийн нэгдлийн холбооны зөвлөлийн дарга |
Ховд |
48. |
Ойдовын Ширекбай |
Сумын мал зүйч |
Ховд |
49. |
Авданы Шайзан |
Нэгдлийн дарга |
Цэцэг |
50. |
Дамдины Манхан |
Хөшөөтийн уурхайн дарга |
Цэцэг |
51. |
Балганы Даахүү |
Хэсгийн ахлагч |
Цэцэг |
52. |
Загдын Рагчаабазар |
МАХН-ын үүрийн дарга |
Чандмань |
53. |
Бямбажалын Балт |
Агрономич |
Чандмань |
54. |
Батын Хаш-эрдэнэ |
Аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга |
Чандмань |
55. |
Самданы Агчинсүрэн |
Хэрэглээний хоршооны дарга |
Эрдэнэбүрэн |
56. |
Надмидын Бөхшир |
Захиргааны нарийн бичгийн дарга |
Эрдэнэбүрэн |
57. |
Паньдайн Батжаргал |
Малчин |
Эрдэнэбүрэн |
58. |
Балгансүрэнгийн Гомбосүрэн |
Сумын дарга |
Эрдэнэбүрэн |
59. |
Данзаны Цэрэн-очир |
Тэжээлийн аж ахуйн дарга |
Эрдэнэбүрэн |
60. |
Дамбийн Ширэндэв |
Аймгийн Соёлын хэлтсийн дарга |
Жаргалант |
61. |
Лханаагийн Галбадрах |
Аймгийн Залуучуудын холбооны дарга |
Жаргалант |
62. |
Халтарын Ганхуяг |
Аймгийн Хяналтын албаны дарга |
Жаргалант |
63. |
Ёндонгийн Мааяа |
Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга |
Жаргалант |
64. |
Түвдэнжамбын Батмөнх |
Аймгийн МАХН-ын хорооны дарга |
Жаргалант |
65. |
Доржийн Отгонбаяр |
Барилга зураг төсвийн төвд техникч |
Жаргалант |
66. |
Доноровын Батчулуун |
ХХУГ-ийн мэргэжилтэн |
Жаргалант |
67. |
Батбаярын Отгоншар |
Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч |
Жаргалант |
68. |
Цамбын Даваахүү |
Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч |
Жаргалант |
69. |
Чойрогийн Баатаржав |
“Алтай өглөө” сонины эрхлэгч |
Жаргалант |
70. |
Оролбайн Шолтой |
4-р баазын ашиглалтын механик |
Жаргалант |
71. |
Баяны Төмөрбек |
Хоршооллын дарга |
Жаргалант |
72. |
Ламжавын Янжмаа |
Аймгийн АХГЗ-ны хууль зүйн хэлтсийн дарга |
Жаргалант |
73. |
Насанжаргалын Агваандорж |
Тэтгэвэрт |
Жаргалант |
74. |
Цэдэвийн Буянхишиг |
Төвийн 2-р 10 жилд багш |
Жаргалант |
75. |
Мажайн Лесхан |
УАА “Жаргалант” компанид инженер |
Жаргалант |
76. |
Намжаан Тулгаа |
Хотын АХГЗ-ны дарга |
Жаргалант |
77. |
Санжаагийн Балсанжамц |
Аймгийн АХГЗ-ны дарга |
Жаргалант |
78. |
Ханамандаан Нямдаваа |
Холбооны ажилтан |
Жаргалант |
79. |
Баатарын Аюуш |
ХМ үйлдвэрийн дарга |
Жаргалант |
80. |
Дашдондовын Цоож |
АА-ын 123-р ангийн штабын дарга |
1990-1992 онд ардын хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан хүмүүс
Дамдинсүрэнгийн БУЯНДЭЛГЭР
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. ХААДС-ийг 1968
онд, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг 1979 онд төгссөн. ХАА-н
эдийн засагч мэргэжилтэй, нам улс төрийн дээд боловсролтой.
1967-1970 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд эдийн
засагч, 1970-1974 онд Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд хэлтсийн дарга,
1974-1977, 1979- 1985 онд Ховд аймгийн Намын хороонд зохион байгуулагч, намын
байгууллагын хэлстийн эрхлэгч, намын хорооны 2 дугаар нарийн бичгийн даргаар,
1987 онд МАХН-ын төв хороонд зохион байгуулагч, 1989 оноос Ховд аймгийн Намын
хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, намын хорооны драга, 1989-1990 онд Ардын
Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан.
Санжаагийн Балсанжамц
Увс аймгийн Өндөрхангай суманд 1943 онд төрсөн, халх, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1962 онд Увс аймгийн 10 жилийн дунд сургууль, 1966 онд Эдийн засгийн дээд сургууль, мөн түүнчлэн ЗХУКН-ийн дээд сургуулийг дүүргэсэн.
ХАА- н эдийн засагч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой.
1966-1976 онд Увс аймгийн Намын хороонд ХАА хариуцсан
зохион байгуулагч, намын байгууллагын эрхлэгчээр, 1976-1982 онд Увс аймгийн
МАХН-ын 2 дугаар нарийн бичгийн даргаар, 1984-1986 онд МАХН-ын Төв хороонд
аймаг хариуцсан зохион байгуулагчаар, 1986-1992 оны 3 сар хүртэл Ховд аймгийн
АДХГЗ-ны даргаар, 1990-1992 онд /орон тооны бус/ Ховд аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн
даргаар ажиллаж байсан.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ" эмхэтгэл ном
2012 он