ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2008-2012 оны Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

2014-11-24

2008-2012 ОНЫ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Анхдугаар хуралдаан

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны  10 дугаар сарын 15-ний өдрийн  228 дугаар  тогтоолоор  10 дугаар сарын 31-ний өдөр  хуралдуулж  Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн дүн, аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийн бүрэн эрхийн  тухай сонгуулийн хорооны дарга Н.Дамбаагийн илтгэл болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр товлон зарлажээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн   10 дугаар сарын 29-ний  өдрийн 86 дугаар тогтоолоор Ховд аймгийн Мөст суманд 1952 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн сонгогдсон төлөөлөгчдөөс хамгийн ахмад  настан З.Рагчаабазараар анхдугаар хуралдааныг удирдуулахаар шийдвэрлэсэн байна.

Анхдугаар хуралдааныг З.Рагчаабазар нээж үг хэлж хуралдааныг удирдаж анхдугаар хуралдааны дэгийг баталуулсан байна.

Хуралдааны ажлын албаны нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан  Б.Сандагсүрэн, У.Цэрэнтогтох, редакцийн комиссоор аймгийн ерөнхий аудитор Ч.Цэрэнчимэд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн  түшмэл Б.Шоовдой,  тэмдэглэл хөтлөгчөөр  аймгийн  ИТХ-ын  Тэргүүлэгчдийн  ажлын   албаны  ахлах  ажилтан  Б.Энхтуяа нар ажилласан байна.

Аймгийн сонгуулийн хорооны дарга Н.Дамба “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн дүн, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай”  илтгэлдээ ... Орон   нутгийн Хурлыг сонгох   2008  оны  сонгуулийг зохион байгуулахаар  аймаг,  17 сумын сонгуулийн хороо, 92 хэсгийн хороо байгуулагдаж аймгийн сонгуулийн хороонд 13, сумын сонгуулийн хороонд 119, хэсгийн хороонд 1012 нийт 1114 хүн сонгуулийн хороодод ажилласан байна.  

Сонгуульд оролцохоор 5 нам мэдэгдэл, материалаа ирүүлснээс хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээгүй ИЗН-ыг бүртгэхээс татгалзаж МАХН, АН, Эх орон нам, ҮШН-уудыг бүртгэж батламж олгосон байна. Мөн бие даан нэр дэвшүүлэхээр 4 хүн бүртгүүлж дэмжигч-сонгогчийн  бүртгэлийг авсан боловч 2 нь хуулийн хугацаандаа материалаа ирүүлээгүй, 1 нь гарын үсэг зуруулахдаа сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж , 1 хүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэжээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 31 мандаттай 20 тойрог, сумдын ИТХ-ыг  сонгох 365 мандаттай, 107 тойрог байгуулагдаж аймгийн ИТХ-ын төлөө 86 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 365 мандатын төлөө 762 хүн нэр дэвшсэн байна. Үүнд аймгийн ИТХ-д МАХН-аас 31, АН-аас 30, Эх орон намаас 6, ҮШН-аас 13, бие даан 1, хүний нэр дэвшсэн бол сумдын ИТХ-д МАХН-аас 364, АН-аас 362, Эх орон намаас 6, ҮШН-аас 14, бие даан 16 хүн нэр дэвшсэн байна.

       Аймаг, сумын ИТХ-ын 127, сонгуулийн 92 хэсгийн  сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 42879  сонгогч бүртгэгдсэнээс 31678 сонгогч буюу 73.88 хувь нь санал хураалтад оролцсон байна.

       Сонгуулийн үр дүнгээр МАХН-аас 21, АН-аас 9, бие даагч 1 хүн сонгогдсоноос 26 эрэгтэй, 5 эмэгтэй, насны хувьд хамгийн залуу нь 34, хамгийн ахмад нь 53, боловсролын хувьд нябо, эдийн засагч 6, хүний их эмч 4, инженер, малын их эмч тус бүр 3, эрх зүйч 2, эм зүйч 1, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон төлөөлөгч 6 байгааг тэмдэглэсэн байна.

            Хуралдааны 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/03-33 дугаар тогтоолуудаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.

Аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн 20 тойрогт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгогдсон  төлөөлөгчийн нэрс

 

Тойрог-ийн дугаар

Сумын нэр

Манда-тын тоо

Сонгогдсон төлөөлөгчийн

 овог, нэр

Намын харъяа-лал

1.     

1

Алтай

1

Төмөрийн Шинэбаяр

АН

2.     

2

Булган

3

Содноон Баярсайхан

АН

3.     

 

Булган

 

Батмэндийн Мөнхбаяр

АН

4.     

 

Булган

 

Баастын Гансүх

АН

5.     

3

Буянт

1

Тэрбишийн Баярсайхан

МАХН

6.     

4

Дарви

1

Доржнямын Түмэндэмбэрэл

МАХН

7.     

5

Дөргөн

1

Гэндэнжавын Нямдаваа

МАХН

8.     

6

Дуут

1

Аюурзанын Батмөнх

МАХН

9.     

7

Зэрэг

1

Жамсрангийн Цэнд-Аюуш

МАХН

10.  

8

Манхан

2

Гомбоо Гончигсүрэн

МАХН

11.  

 

Манхан

 

Салзадын Чулуунжав

Бие даагч

12.  

9

Мөст

1

Загдын Рагчаабазар

МАХН

13.  

10

Мөнххайрхан

1

Чойжилын Болд

МАХН

14.  

11

Мянгад

1

Жамсрангийн Цэен-ойдов

АН

15.  

12

Үенч

1

Пүрэвийн Эрвээхэй

МАХН

16.  

13

Ховд

1

Долдойн Мурат

АН

17.  

14

Цэцэг

1

Довчингийн Цагаанцоож

МАХН

18.  

15

Чандмань

1

Дамдиндоржийн Цэвээнравдан

АН

19.  

16

Эрдэнэбүрэн

1

Цэрэндоржийн Отгонбаатар

МАХН

20.  

17

Жаргалант

3

Халтайн Батболд

МАХН

21.  

 

 

 

Цогтоогийн Ганчимэг

МАХН

22.  

 

 

 

Дагийгийн Энхсайхан

МАХН

23.  

18

Жаргалант

3

Уртнасангийн Батзаяа

МАХН

24.  

 

 

 

Ёндонгийн Адилбиш

МАХН

25.  

 

 

 

Дагвын Жүгдэрбарам

МАХН

26.  

19

Жаргалант

3

Дамбийгийн Ширэндэв

МАХН

27.  

 

 

 

Очирын Ширэндэв

МАХН

28.  

 

 

 

Агаажавын Хишигсүрэн

МАХН

29.  

20

Жаргалант

3

Жанчивдоржийн Даваабал

МАХН

30.  

 

 

 

Юрагийн Азамат

АН

31.  

 

 

 

Баасанхүүгийн Батмөнх

АН

 

 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөнөөр  аймгийн МАХН-ын хорооноос аймгийн ИТХ-д 23 төлөөлөгч бүхий намын бүлэг байгуулж, даргаар нь Г.Гончигсүрэн, дэд даргааар   П.Эрвээхэй нарыг сонгосон тухай,  АН-аас 9 гишүүн бүхий АН-ын бүлэг байгуулж  ахлагчаар нь Д.Цэвээнравдан, дэд ахлагчаар Т.Шинэбаяр нарыг сонгосон тухай бүрэлдхүүнийг хуралдаанд  танилцуулсан байна.

            Хуралдаанд МАХН-ын бүлгийн ахлагч Г.Гончигсүрэн аймгийн ИТХ-ын даргаар  төлөөлөгч О.Ширэндэвийн нэрийг дэвшүүлж Ардчилсан нам нэр дэвшүүлээгүй О.Ширэндэвийг дэмжиж байгааг намын бүлгийн ахлагч Д.Цэвээнравдан танилцуулж,  төлөөлөгчдөөс өөр хүний нэр дэвшүүлээгүй тул төлөөлөгчдийн 100,0 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар О.Ширэндэв сонгогдсон байна.

            Дараа нь Тэргүүлэгчдийн тоог 9, 11 байхаар төлөөлөгдөөс санал гарч олонхийн саналаар 9 тэргүүлэгчтэй байхаар тогтож, МАХН, АН-аас сонгогдох харьцаа 6:3 байхаар олонхийн санал авч, АН-ын бүлэг хурлаас 1 цагийн завсарлага авсан байна.

            Хуралдаан үргэлжилж МАХН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр  Хурлын даргыг оролцуулаад Х.Батболд, У.Батзаяа, А.Хишигсүрэн, Ч.Болд, Г.Гончигсүрэн,  АН-ын бүлгээс Ю.Азамат, Т.Шинэбаяр, Д.Цэвээнравдан  нарын нэрсийг дэвшүүлж  төлөөлөгчдөөс Д.Энхсайханы нэрийг тус тус дэвшүүлж “Тооллогын комисс байгуулах тухай” 1/35 дугаар тогтоолоор тооллогын комиссын даргаар төлөөлөгч С.Чулуунжав, гишүүдэд төлөөлөгч Ж.Цэндаюуш, Б.Батмөнх нарыг сонгосон байна. Санал хураалтанд 6:3-ийн харьцаагаар МАХН-аас болон төлөөлөгчдөөс нэр дэвшсэн 6 хүний төлөө санал хураалт явуулж санал хураалтанд  30 төлөөлөгч оролцсоноос  хамгийн олон санал авсан У.Батзаяа 30, Х.Батболд 28, Ч.Болд 28, Г.Гончигсүрэн 22, Д.Энхсайхан 21 санал тус тус авсанаар АН-ын төлөөлөлөөр  Д.Цэвээнравдан, Ю.Азамат, Т.Шинэбаяр нар намын саналаар орж хуралдааны 1/36 дугаар тогтоолоор Хурлын даргыг оролцуулан дээрхи төлөөлөгчид аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон байна.

            Хуралдааны 1/36 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ыг нийгмийн бодлогын хороо, эдийн засгийн хороо, хүнс, ХАА, байгаль орчны хороо, үйлдвэрлэл, дэд бүтэц, хот байгуулалтын хороотой ажиллахаар баталжээ.

Хуралдаан хэлэлцэх асуудлын дараалалын дагуу аймгийн Засаг даргад  МАХН-ын бүлгээс төлөөлөгч Г.Нямдаваагийн нэрийг дэвшүүлж  АН-ын бүлгээс дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Төлөөлөгч Д.Жүгдэрбарам төлөөлөгч У.Батзаяагийн нэрийг дэвшүүлсэнээр нэр дэвшүүлэх асуудлыг тасалж төлөөлөгчдөөс нэр дэвшигчдээс асууж танилцсаны дараа МАХН-аас 20 минутын завсарлага авсан байна.  Тус намын завсарлага дууссанаар 2 нэр дэвшигчид үг хэлж  санал хураалтыг нууцаар явуулж санал хураалтанд оролцсон 30 төлөөлөгчийн 53,4 хувийн саналаар төлөөлөгч У.Батзаяаг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх тухай 1/38 дугаар тогтоолыг баталсанаар хурал өндөрлөсөн байна.     

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд нийт 31 төлөөлөгч бүрэн оролцож урилгаар 10  хүн оролцсоноос төсвийн байгууллагын ажилтан 5, иргэд 5 оролцож хуралдаанд 12 хүн үг хэлж,  нийт 4 асуудал хэлэлцэн 38 тогтоол баталсан байна. 

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

"ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-20 ЖИЛ"  эмхэтгэл ном

2012 он 

Үргэлжлэлийг доорх холбоос дээр даран татаж аван танилцана уу

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%