ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"Чадварлаг залуу багш" сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо

2017-04-06

Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Залуу багш нарын холбоо хамтран “Чадварлаг залуу багш” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь Залуу багш нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, хамтран ажиллах, тэдний санаа бодлыг сонсох, үнэлэлт дүгнэлт өгч зөвлөмж гаргах, нийгэмд багш мэргэжлийг сурталчилах, мэдлэг туршлагаа харилцан солилцох боломжийг бүрдүүлж, багш нарын идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох зорилготой.

Тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад албаны төлөөлөл оролцов.

Нээлтийн ажиллагаанд оролцсон багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдад хандан Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Багшийн хөгжил нь боловсролын салбарын өөрчлөлт,  хөгжлийн үндэс юм. Аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ-тай хамтран ажиллаж Сургууль, Цэцэрлэгийн орчин, суралцах арга барилыг сайжруулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Түүнчлэн багшийг хөгжүүлж чадавхижуулах, ажиллах орчин  нөхцлийг  сайжруулах  “Багшийн хөгжлийн ордон”-г байгуулахаар тусгасан бөгөөд иргэд, сургуулийн хамтын оролцоог сайжруулахад чиглэсэн “Сургууль- хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөр, Орон нутгийн онцлогтой уялдуулан “Номын гэгээ” дэд хөтөлбөр, “Чадварлаг Ховдчууд” дэд хөтөлбөрийг  тус тус хэрэгжүүлж боловсролын үйлчилгээг ил тод, эгэх хариуцлагатай болгож  олон нийтийн оролцоот сургуулийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн 4 цэцэрлэг шинээр барьж, 4 сургууль, 11 дотуур байрыг өргөтгөн засварлах ажлыг  эхлүүлэх гэж байна” хэмээн ярьсан юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%