ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн Манхан суманд ихэр ботго мэндэлжээ

2017-04-05

Ховд аймагт сүүлийн 2 жил дараалан хорвоод ховор тохиох ихэр ботго мэндэлж  байна. Энэ хавар Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Хөөдөөгийн Нямсүрэнгийн  3 настай Хүрэн ингэ ихэрлэлээ.  Монголчууд бид эртнээс нааш Ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл, нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн  билэгдэл хэмээн дээдэлж ирсэн. Тийм ч учраас өдрийн сайн өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэдэг учиртай шинийн 8-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди малчин Х.Нямсүрэнгийнд зочилж, ингэн тэмээ, ихэр ботгонд хүндэтгэл үзүүлэн Мөнгөн буйл, талархал хадгалуулав.

Мөн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий анхны төллөлтөөр 2 ихэр ботго гаргасан “Хүрэн зүсмийн ингэ”-ийг аймгийн гойд ашиг шимт малын санд бүртгэж диплом, мөнгөн медаль гардуулсан юм.

Түмэн үед буянаа хайрласан таван хошуу мал сүрэг минь бум бумаараа өсөх болтугай. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%