Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан аймгийн ахмад, чөлөөт эмч нарын холбоо “Мөнхийн жигүүр” цэнгүүн зохион байгууллаа. Тус цэнгүүнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцож ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхныг хүслээ.
"Мөнхийн жигүүр" холбоонд тэтгэвэр, гавьяаныхаа амралтанд гарсан МУ-ын хүний гавьяат их эмч 5, клиникийн профессор 13, зэрэгтэй
зөвлөх, ахлах тэргүүлэх 20 гаруй нийтдээ 40 гаруй эмч мэргэжилтнүүд гишүүнээр элсээд байна. Энэхүү цэнгүүний үеэр
нэр бүхий зарим хүмүүсийг хүндтэй шагналаар шагнагдсаныг аймгийн удирдлагууд гардуулан өгч баяр
хүргэлээ. Тухайлбал ахмад эмч н.Аймхан Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол
тэмдгээр энгэрээ мялаасан бол 2009 онд ахмад эмч нарын “Цуцаагүй жигүүр” төрийн
бус байгууллагыг байгуулж байсан МУ-ын хүний гавьяат эмч Б.Морх, бага эмчээс
эхлээд анагаах ухааны доктор хүртлээ ажиллаж одоо ч залуу хойч үеэ сурган
хүмүүжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа ахмад эмч Ц.Даржаа,
ахмад эмч Л.Аюур, Г.Оюунцэцэг нарыг Монголын ахмад эмч нарын холбооны тэргүүн
дээд шагнал Хүний төлөө одонгоор шагнадсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.