ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сургалт болж байна

2017-03-28

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэдэд зориулсан “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсээс хамтран өнөөдөр зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт болж буй дээрх сургалтад 80 гаруй хүн оролцож байна. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, удирдах ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд эрх зүйн тодорхой мэдлэг олгоход чиглэсэн уг сургалтыг “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч, Удирдлагын академийн багш, дэд профессор Д.Сүнжид, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах референт Г.Уянга, ШУТИС-ийн Түүх антропологийн багш Ч.Ванчигдаш нар явуулж байна.
Энэхүү нэг өдрийн сургалтаар Хэл, соёл, түүхийн асуудлаар “Нэг Монгол”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад Төрийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа”, “Иргэдийн оролцооны сайн туршлага” сэдвүүдээр тус тус илтгэл тавих юм.
Уг сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс бүх аймгуудад зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн албан хаагч төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, ёс зүйтэй хүргэх арга зүй, ур чадвар, эрх зүйн тодорхой мэдлэг эзэмшсэнээр тухайн орон нутагт төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, иргэдийн төрд итгэх итгэл үнэмшил дээшлэх нэгэн хүчин зүйл болно гэж сургалтыг зохион байгуулагчид үзэж байна.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%