ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт боллоо

2017-03-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулж байна. Энэхүү сургалт манай аймагт 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болж 17 сумын 60 орчим төрийн албан хаагчдын төлөөлөл хамрагдав. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх уг сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар болон Хууль зүйн хэлтсийн ахлах шинжээч Ө.Одсүрэн нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж зохион байгууллаа. Сургалтанд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн, өмнө нь энэ төрлийн сургалтанд сууж байгаагүй ажилтан, албан тушаалтан хамрагдсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%