ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярт зориулсан Ёслолын жагсаал боллоо

2017-03-20

Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулсан Цэргийн гавъяаны Улаан тугийн одонт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн ёслолын жагсаал Ховд аймгийн төв талбайд боллоо. Энэхүү ёслолын жагсаалд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог зэрэг аймгийн удирдлагуудаас гадна Монгол УИХ-ын гишүүн Д.Гантулга оролцож, Монгол цэргийн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.  Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын ёслолын жагсаалын үеэр Монгол улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэр төртэй биелүүлж яваа алба хаагчдыг шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ. Мөн энэ үеэр Цэрэгжилтийн спортын "ДӨЛ" тоглолтонд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулж баяр хүргэлээ.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%