ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 24 мянга 375,3 га газрыг тариалангийн бүс нутаг болгон баталлаа

2017-03-14

Энэ сарын 13 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 4 дахь удаагийн хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш, Б.Болорцэцэг нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэйгээр хуралдан 6 асуудлыг хэлэлцэн баталсан.

Тус Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан онцлог асуудал бол “Тариалангийн бус нутаг түүний заагийг тогтоох” байлаа.  Өмнө нь Ховд аймаг 22,900 га газрыг тариалангийн бүс нутаг болгон ашиглаж байсан бол жилээс жилд газар тариалангийн салбар хурдацтай хөгжиж, хүн амын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа учраас тариалангийн бүсийг нэмэгдүүлэх шаардлага бий болжээ. Иймд энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар тариалангийн бүс нутгийг тогтоохдоо 2017 онд багтаан 12 сумын 31 багийн 62 газрыг тариалангийн бүс нутаг болгож тариалалт хийхээр баталсан байна. Өөрөөр хэлбэл: Нийт 24 мянга 375,3 га газрыг тариалангийн бүс нутаг болгожээ. Үүнээс гадна  энэхүү хуралдаанаар Сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын ажлыг дүгнэх үнэлгээний журмаа баталсан юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%