ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Хөлбөмбөгийн холбоо 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

2017-03-14

Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны 2017 оны Ээлжит хурал энэ сарын 10-ны өдөр болж өнгөрсөн оны тайлан, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбоо нь 2012 оны 2 сард Х.Батболд, Ж.Батжаргал, Э.Эрдэнэбаатар, Э.Тамир, Э.Цогбадрал нарын үүсгэл санаачлагаар байгуулагдаж өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор аймаг, бүсийн хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, аймгийн нас насны шигшээ багуудыг бүрдүүлэн бэлтгэл сургуулилтыг нь ханган улс, бүсийн тэмцээн уралдаануудад оролцох, хүүхэд залуусын дунд секц дугуйлан хичээллүүлэх, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн клуб байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.
Аймгийн Хөлбөмбөгийн холбооны Тэргүүнээр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди сонгогдсон бол Удирдах зөвлөлийн гишүүд буюу Тэргүүлэгчдээр 17 хүн сонгогдон ажиллахаар боллоо.  
Шинэчлэн байгуулагдсан баг бүрэлдэхүүний хийж эхлэх хамгийн том ажил нь "Ховд лиг-2017" тэмцээн юм.  Тус тэмцээн нь 3 сарын 25-наас 10 сар хүртэл лигийн системээр явагдах бөгөөд нийт 8 баг драфтаар тоглогчдоо сонгон 2 тойргоор өрсөлдөн дүнгээ гаргах юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%