ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн Булган суманд 25-100 МВ-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний станц баригдана

2017-03-14

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрт тусгасаны дагуу баруун гурван сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ажлыг БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ны хөрөнгө оруулалтаар Булган суманд барихаар төлөвлөж байгаа юм. Тэгвэл  ажлын хэсгийн бүрэлдэхүүн сэргээгдэх эрчим хүчний станц барихаар төлөвлөсөн Булган сумын нутагт орших Цоохор нуурын орчмын газрыг үзэж, тухайн газарт сэргээгдэх эрчим хүчний станц барих боломжтой хэмээн онцолжээ.  БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” ХК-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүний хувьд Ховд аймгийн газар нутгийн онцлог, нөөц бололцоонд тулгуурлан нар, салхи, хог хаягдал, нүүрс усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барих боломжтой хэмээн дүгнэсэн байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%