ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

БНХАУ-ын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий төлөөлөгчид Ховд аймагт ажлын айлчлал хийж байна

2017-03-09

Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, Аймгийн эдийн засаг хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд нарын орон нутгийн удирдлагууд оролцлоо. Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Монгол улсаас БНХАУ-ын Хөлөнбуйр хотод суугаа консул Д.Ганболд, Хятадын "Шинэ эрчим хүчний олон улсын холдинг" ХК-ий  орлогч захирал Чай Мао, тус компаний менежер Чэн Жиашин, орлогч менежер У Лижун, Жундиэн Өвөр Монголын Салхины эрчим хүчний ХК-ий захирал Жу Бандө, Зүүн хойдын эрчим хүчний зураг төслийн институтын орлогч захирал Ли Бо болон тус төслийн институтын менежер Лю Нин нарын албаны төлөөлөл багтсан байна. Энэхүү ажлын хэсэг нь Ховд аймагт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тухай санамж бичигт гарын үсэг зурах, Ховд аймаг, зарим сумдын цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах зорилготойгоор ажлын айлчлал хийж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 03 дугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд Алтай, Үенч, Булган, Дөргөн, Мянгад сумдад ажиллана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%