ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Гал тахиа жилийн сар шинийн баяр, Эх орончдын өдөрт зориулсан хурдан морьдын уралдаан боллоо

2017-03-06

Хаврын тэргүүн сар, "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баяр, Эх орончдын баярт зориулсан хурдан морьдын уралдаан энэ сарын 5 ны өдөр "Аман худаг"-т зохион байгуулагдлаа Энэ удаагийн уралдаанд: Ховд аймгийн 10 гаруй сумдын уяачид Азарга, Их нас, Соёолон гэсэн 3 насны  300 гаруй  хурдан хүлэг морьдынхоо тоосыг өргөж, шанадасыг нь сорьлоо.

 Азарганы уралдаанд:

1.С.Баяраагийн хар-Дарви сум

2.н.Бямбажавын хээр-Мянгад сум

3.Д.Ханбатын халзан-Дарви сум

4.Г.Эрдэнэзаяагийн загал-Жаргалант сум

5.н.Бямбацогтын хээр- Мөст сум

2.Их насны морьдын уралдаанд:

1.н.Жамъяансүрэнгийн саарал-Мянгад сумын уяач Я.Ганочир

2.Б.Баатарбилэгийн хүрэн-Зэрэг сум

3.Ж.Цэен-Ойдовын хээр-Мянгад сум  "Итгэл" төв

4.Б.Баатарбилэгийн хүрэн-Зэрэг сум

5.Д.Батхуягийн шар хээр-Жаргалант сум Увс, Завхан сумын уугуул

3.Соёолон насны морьдын уралдаанд:

1.Д.Батхуягийн ногоон-Жаргалант сум Увс Завхан сумын уугуул

2.н.Дашбямбын хул-Манхан сум

3.Э.Батжаргалын хүрэн-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Алба 

4.Б.Баасандоржын ягаан-Булган сум

5.н.Ганзулын хүрэн-Буянт сум тус тус хурдалж  уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа. энэхүү уралданаар энэ жилийн хурдан морьдын уралдаан эхэлж байгаа бөгөөд Ховд "Алтайн Унага" МСУХолбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр  төвийн бүсийн уралдааныг 3-р сарын 16 нд Эрдэнэбүрэн суманд, Зүүн бүсийн уралдааныг 3-р сарын 15 нд Чандмань суманд , Баруун бүсийн уралдааныг 3-р сарын 24 нд Мөст суманд тус тус зохион байгуулахаар товложээ. Мөн  "Ирээдүйн түмэн эх"  доод 3 насны морьдын уралдааныг 3-р сарын 30 нд Жаргалант сум "Аман худаг"-т зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%