XVII жарны "Алтан унжлагат"
хэмээх гал тахиа жилийн “Ууган харваа” 2017 оны 03
дугаар сарын 04-ний өдөр аймгийн БТСГ-ын спорт цогцолборт болов. Энэхүү шагайн харвааг
Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус
соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготойгоор аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон Ховд аймаг дахь Шагайн Хаврааны Салбар
Холбоо амжилттай зохион байгууллаа.
“Ууган харваа”-ы нээлтийн үйл
ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн нар оролцож нийт харваачдад амжилт хүсэн сум тавьсан байна. Тус тэмцээн
нь Багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр явагдаж: Багийн харвааны төрөлд Т.Мөнхтогтох ахлагчтай ХААН банкны баг харваачид 1-р байр, Ч.Сандагсүрэн
ахлагчтай ШШГА-ны баг харваачид 2-р байр, аймгийн гоц мэргэн Д.Хатанбаатар
ахлагчтай баг харваачид 3-р байрыг тус тус эзэллээ. Ганцаарчилсан цуваа харваанд нийт 25 харваач сум тавьснаас спортын
мастер, Монгол улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Н.Сүхбаатар 1-р байр, Хаан
банкны харваач Т.Мөнхтогтох 2-р байр, Б.Энхбаяр 3-р байрыг тус тус эзэллээ.