ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн нэгдсэн золголт боллоо

2017-03-02

ХVII дугаар жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр буюу өнөөдөр Ховд аймгийн төрийн байгууллагын нэгдсэн золголт аймгийн Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Тус золголтонд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцов. Золголтын төгсгөлд “Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилдээ Ховдчууд маань эв эеийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь хишиг буян дэлгэрч, ард олноороо эрүүл энх, сайн сайхан байхын төлөө” төрийн Хан хуураа эгшиглүүлэн, уртын дуугаараа ая дан өргөлөө. Төрийн нуруу түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%