ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Сар шинийн босгон дээр 60 гаруй хүн Төрийн дээд шагнал хүртлээ

2017-02-26

17-р сарны Улаагчин гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, төр захиргаа, хууль эрхзүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажиллсан хүмүүсийг өнөөдөр Ерөнхийлөгчийн Төрийн дээд одон медалиар шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Жаргалант сумын Жаргалан багийн өндөр настан П.Ширнэн, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Балжинням, Жарганлант сумын Жаргалан багийн өндөр настан П.Цагаанцоож, Мөнххайрхан сумын ЕБС-ын багш С.Бүрнээ, Есүүн ачлал ХХК-ий захирал Ц.Цэрмээ, Авто тээврийн газрын ахлах мэргэжилтэн С.Лхагважав, Цэргийн гавъяаны одонгоор Цагдаагийн газрын ахлах ажилтан Ш.Гантулга, Түүнчлэн Алтан гадас одонгоор нэр бүхйи 32 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 19 хүн, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ховд Саппари ХХК-ний ойжуулагч Г.Оюунцэцэг нарын хүмүүс тус тус шагнасан байна. Ийнхүү сар шинийн босгон дээрЭдгээр хүмүүсийн шагналыг  Ховд аймгийн ИТХ-ын дарга  Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймгийн удирдлагууд, Жаргалант сумын улирдлагууд, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Төлөөлөгчид нарын албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%