ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дорнод аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, судалгааны ажил хийгдлээ

2017-02-22

Аймгийн ИТХ ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2016 онд хийгдсэн Дорнод аймгийн Агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн 02 дугаар тогтоолоор дэмжин БОАЖЯ-нд батлуулахаар уламжлаад байна.

Агнуур зохион байгуулалтын ажлыг тухайн бүс нутагт Ан амьтны тухай хуулиар 4 жил тутамд нэг удаа хийдэг бөгөөд манай аймагт хамгийн сүүлд 2012 онд хийгдэж байсан.

Иймд 2016 онд агнуурын амьтдын тооллого, нарийвчилсан агнуур зохион байгуулалт хээрийн судалгааны ажлыг бүх сумдад хийлээ.

Ингэснээр аймгийн нутаг дэвсгэр дэх агнуурын амьтдын тоо толгой тодорхой болж, агнуурын бүс нутаг тогтоогдон, шинэ менежмент хэрэгжүүлэх  төлөвлөхөд шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо судалгааг ашиглах боломж бүрдэж байна.  /тооллогын дүн нь хэлбэлзэлтэй/

Зүйлийн нэрНөөц /Ширхэг/
1Цагаан зээр699715
2Халиун буга1311
3Хар мөрний хандгай115
4Зэрлэг гахай981
5Бор гөрөөс1710
6Саарал чоно1344
7Монгол тарвага9492
8Шилүүс мий280
9Нохой зээх100
10Шар үнэг3582
11Хярс үнэг4378
12Мануул мий500
13Халздай дорго1700
14Ойн солонго3000
15Өмхий хүрэн1130
16Хотны үен5000
17Цагаан үен2500
18Чандага туулай1500
19Бор туулай8640
20Заарт харх2500
21Бараан хэрэм1000
22Жирх2000

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%