ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монгол Улсын аварга тариаланч цолоор шагнагдсан Жаргалант сумын тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэнгийн шагналыг гардуулан өглөө

2017-02-19

Ховд аймгийн Жаргалант сумын харъяат тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр Сар шинийн босгон дээр “МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” хэмээх эрхэм алдар цолыг хүртсэн бөгөөд шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон аймаг орон нутгийн удирлагууд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Мөн энэ өдөр Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэнд УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар хүндэтгэл үзүүллээ.

Л.Цэцэгсүрэн нь 1957 онд төрсөн. Ажлын анхны гараагаа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Агротехникчээр эхлүүлж байсан бол 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хувиараа ногоо тарьж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу газар тариалангийн салбарт тасралтгүй 36 жил ажиллаж байгаа шилдэг тэргүүний тариаланчдийн нэг юм. Тэрээр анх 1 га талбайд төмс хүнсний ногоо тариалж, жил бүр тариалсан талбайгаа нэмэгдүүлж, 2016 оны байдлаар 3,2 га талбайд төмс, хүнсний ногоо тариалан 67,3 тонн ургац хураан авсан байна. Түүнчлэн тариалсан хүнсний ногоогоо дахин боловсруулан савлаж, 40 мянгаас 60 мянган шил даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийнхаа ард иргэдэд нийлүүлэн, хүн амын эрүүл мэнд, урт наслалтанд сайнаар нөлөөлөх сармисны ханд, хүрэн манжингийн шүүс, хатаасан чинжүү, салбан байцааны хатаамал зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулдаг байна. Зах зээлийн үнээр 12-20 сая төгрөгний борлуулалт хийн, 10-15 сая төгрөгний ашиг олон, 2014-2016 онуудад татварт 2 сая төгрөг төлж улсын болон орон нутгийн хөгжил дэмшилд үнэтэй хувь нэмэрээ оруулсаар иржээ. Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэн нь 2010 оноос өөрийн хашаандаа хүнсний ногоо дахин боловсруулах цех ажиллуулж 1-2 хүнийг байнгын ажлын байраар, 10-12 хүнийг түр ажлын байраар ханган ажилласаар иржээ. 17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын аварга малчин 5, улсын аварга тариаланч 2, аймгийн хошой аварга малчин 3, аймгийн аварга малчин 37, аймгийн аварга тариаланч 5, аймгийн аврага фермер 1 тус тус төрөн гарч улс аймагтаа хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%