ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2017-02-21

ХХААГазраас жил бүр зохион байгуулдаг ХХАА салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын мал эмнэлэг үржлийн тасгийн хамт олон, Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа мал эмнэлэгийн 53 аж ахуй нэгж, бэлчээр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартай холбогдсон бусад төсөл хөтөлбөр, ОУ-ын донор байгууллагуудын мэргэжилтэн, мал эмнэлэгийн эмийн сангийн нэгжүүдийн төлөөлөл гэсэн 120 гаруй хүн оролцлоо. 

Зөвлөгөөнөөр мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй арга хэмжээ, аймгийн ХХАА, мал эмнэлэг, жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний салбарт хийгдэж байгаа ажил, 2017 оны болоод цаашдын зорилтын талаар мэдээлэл хүргэлээ. Цаашид аймгийн ХХААГ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, аймгийн ИТХ-аар баталсан Шинэ залуу малчдыг дэмжих хөтөлбөр, Шилмэл мал хөтөлбөр зэргийг ойрын хугацаанд сум орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.

2017 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааныхаа зорилт чиглэлийг энэ удаагийн зөвлөгөөнөөр тодорхойлж, аймаг орон нутаг болон яаманд зөвлөмж хүргүүлж, тулгамдсан асуудлаа дээд шатны байгууллагуудад хүргээлэхээр төлөвлөж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%