УИХ-ын гишүүн О.Батнасангийн тойрогтоо ажиллах томилолт үргэлжилсээр байна. Тэрээр энэ сарын 19-ний өдөр Дуут суманд ажиллаж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан төр засгийн бодлого шийдвэрийг хүргэн ажиллалаа. УИХ-ын гишүүн О.Батнасангийн хувьд Дуут суманд 3 дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд энэ удаад тойргийнхоо ард иргэдийн санал бодлыг сонсож, ажил хэрэгтээ тусгах болон ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх Мал, амьтны эрүүл мэндийг дэмжих тухай хуулийн төсөлд малчид, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилготой ажиллаж байна. Тийм ч учраас малчид, ард иргэд энэ асуудлаар тулгамдсан асуудлаа ярьж танилцуулан, санал бодлоо хэлж, УИХ-ын гишүүнээрээ дамжуулан төрдөө үгээ дайж байлаа.