ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол улсын аварга тариаланч цолоор шагнагдсан Буянт сумын тариаланч Жигжидийн Хартолгойд УИХ-ын гишүүн О.Батнасан болон аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2017-02-19

Сар шинийн босгон дээр Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой “Монгол Улсын Аварга тариаланч” шагнал хүртсэн бөгөөд энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шагналыг гардуулан өглөө. Энэ үеэр “Монгол Улсын Аварга тариаланч” Ж.Хартолгойд УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан байна.

Ж.Хартолгой нь 1962 онд төрсөн. 1978-1981 онд Ховд аймгийн ХАА-н техниккумыг Агротехникч мэргэжлээр дүүргэж, 1980-1990 онд Баруун бүсийн ХАА-н Эрдэм шинэжилгээний хүрээлэнд эрдэм шинэжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлжээ. Энэ хугацаандаа төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах, даршлах, үрийн стандарт зэрэгт өргөн мэдлэгтэй болж, амьдрал ахуйдаа хэрэглэн аймгийн иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг хангахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. 

Улсын аварга тариаланч Ж.Хартолгой нь сүүлийн 3 жилд 3-6 га газарт тариалалт хийж, 1 га-аас авах ургацын хэмжээг жилээс жилд ахиулан ажилласан байна. Мөн тэрээр тариаланч ногоочдыг нэгтгэн, усыг зүй зохистой ашиглах, байгаль орчноо хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, багасгах, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Эрдэнийн шоо” нэртэй бүлэг байгуулан ажиллаж байна. Энэ бүлгийнхээ үйл ажиллагааны хүрээнд бургас, улиас, чацаргана зэрэг 1200 ширхэг мод тариалж, хөрсийг салхины элэгдлээс хамгаалан ажиллаж байгаа тэргүүний шилдэг тариаланчдийн нэг юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%