ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Увс аймагт ажиллалаа

2017-02-14

УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.02.14/ Увс аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хамт Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр аймгийн дулааны 2-р станц, НЭ-ийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд Увс аймгийн цусны салбар төвийн барилга, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах нээлтэнд оролцсоны дараа Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэлсэн бөгөөд үүний дараа аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%