ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч та бүхэн аз жаргалтай, бусдын адил амьдрах учиртай хэмээлээ

2017-02-10

Ховд аймгийн "Жаргалант сумын хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийн хурал" өнөөдөр Хөгжил Политехник коллежийн урлагийн танхимд боллоо. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч н.Лувсанлхамо нарын орон нутгийн удирдлагууд болон холбогдох хэлтэс агентлагын мэргэжилтнүүд, сум, багийн нийгмийн ажилтнууд оролцов.
Энэхүү хурлаар:
-Аймгийн ХБИ-ийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын зорилтын тухай
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар халамжийн мэргэжилтний мэдээллийг хүргэх
-Нийгмийн даатгалын талаарх мэдээлэл /хөдөлмөр зохицуулалт, эмнэлэг хөдөлмөр магадлах коммисын шинэчлэгдсэн заавар журмын тухай/ асуудлуудыг танилцуулан, иргэд үзэл бодлоо илэрхийлэн аймгийн удирлагууд болон холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авлаа.
Энэ үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг шинээр барих
-ХБИ-ийн танхимийг нээх
-Ахмад настан, ХБИ-ийн нийтийн тээврээр зорчих хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг заалтуудыг тусгасан. Мөн энэ онд аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээ, хөдөлмөр нийгмийн халамж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд нь хөгжлийн бэрхшээлтэй боловч ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмтэй мөр зэрэгцэн ажиллах хүсэлтэй иргэн танд зориулагдаж, таны бүтээлч идэвх, оролцоотойгоор хэрэгжихээр тусгагдсаныг онцлов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%