ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов

2017-02-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байхаар УИХ-аас тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Сонгогчдын санал авах,тоолох зорилгоор сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын байнга оршин суугаа газрын бүртгэлийн мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж , хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана гэж заасны дагуу Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.02.08-ны өдөр хуралдаж , 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгүүдийн нутаг дэвсгэр,төвийг зарлалаа. Дархан сумын хэмжээнд 55389 сонгуулийн эрх бүхий иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 31 хэсэг ажиллана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%