ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа

2017-02-08

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 3 дахь удаагийн хуралдаан хуралдлаа.

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Баярсайхан, Л.Цэнд-Аюуш, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах нар хүрэлцэн ирж 63,6 хувийн ирцтэйгээр хуралдаж:

- Урамшууллын журам батлах тухай

-“Спортын аварга” хөтөлбөр 

-“Эрүүл мэндийн эрсдлийг бууруулах” хөтөлбөр

-“Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин” хөтөлбөр 

-“Эх хүүхдийн ээлтэй тусламж, үйлчилгээ” хөтөлбөрүүдийг батлах тухай

-Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай 6 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд байлцав.

Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,  Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэй оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%