ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

2017-02-07

Өнөөдөр аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо. Тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын аймгийн удирдлагууд болон аймаг орон нутгийн төсвийн байгууллагуудын 50 гаруй дарга удирдлагууд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нутгийн өөрөө удирдах байгууллагын цаг үеийн ажлын мэдээллийг танилцуулж, байгууллага аж ахуй нэгж, агентлагийн дарга эрхлэгч нарт тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тэрээр хууль тогтоомжийг иргэд олон нийтэд хүргэж мэдээлэн хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгааг дурьдаад Төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг ханган иргэдэд ил тод, нээлттэй үйлчлэх, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хотын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд байгууллагын дарга, эрхлэгч нар төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Иймд төрийн байгууллагууд хотын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажилд байгууллага хамт олноороо иргэд, олон нийтэд үлгэрлэн ажиллах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн сар шинийн баяр ойртож байгаа тул ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллахыг эрүүл мэнд, боловсролын салбарын дарга эрхлэгч нарт үүрэг болголоо.  

Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Монгол банкны Ховд дахь салбарын захирал Ц.Батрдэнэ  Ховд аймаг дахь банкны салбаруудын 2016 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын оролцоо анхаарах асуудал" сэдвээр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл "Насны хишиг" тэтгэвэрт хамрагдах ахмадуудын бүртгэлийн явцын талаар тус тус мэдээлэл өглөө.

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд аймаг, орон нутгийн цаг үеийн ажлын талаар болон  энэ сард   болох үйл явдлын талаар танилцууллаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%