Иргэд олон нийтэд төр засгийн бодлого шийдвэрийг хүргэх, тэдний санал
бодлыг сонсон ажиллахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо асар
их юм. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт орон нутгийн “Ховд”, “Жаргалант”,
“Эко”, "Олон ястны телевиз" гэсэн 4 телевиз, "Ховдын
мэдээ", "Ховдын толь" гэсэн 2 сонин, Khovdnews.mn сайт,
"Гэр бүлийн радио" гэсэн хэвлэл мэдээллийн 8 байгууллага үйл
ажиллагаа явуулж байна. Ховд аймгийн ИТХ 2017 онд орон
нутгийнхаа Ховд”, “Жаргалант”, “Эко” телевиз, "Ховдын мэдээ",
"Ховдын толь" сонин, Khovdnews.mn сайт гэсэн хэвлэл мэдээллийн 5
байгууллагатай хамтран ажиллахаар Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн захирал, эрхлэгч нартай нь “Хамтран ажиллах гэрээ"-г
үзэглэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах,
хуралдааны тогтоол шийдвэрүүдийг олон нийтэд нээлттэй, түргэн шуурхай хүргэх,
Хурлын байгууллага иргэдийн холбоог бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага
онцгой үүрэг гүйцэтгэдэгийг дурьдаад хамтын ажиллагаагаа сайжруулан,
амжилттай ажиллахыг хүслээ.