“Ховдын
түүчээ” оюутан залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилйин
ой энэ онд тохионо. Энэ ч утгаараа ойгоо угтсан олон ажил зохион байгуулж байна. Энэ удаа “Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх
ангийн сурагчдын уулзалт-2017” чуулга уулзалтыг аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их
танхимд Ховдын түүчээ ТББ-аас санаачлан аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Ховд их
сургууль хамтран зохион байгуулав.
Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, ХГБЗХГ-ын дарга Ц.Номинчимэг,
ХИС-ийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Энхжаргал болон аймгийн Ерөнхий
боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцлоо.
Энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн сурагчдад хандан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ Өвөг дээдсийн маань билэг оюун, үндэсний эх оронч үзэл, эх дэлхийгээ хайрлах эрмэлзэл бол бидний оршин байхын үндэс билээ. Иймээс Монгол залуу иргэн таны бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, хөдөлмөрч зан чанар л улс орныг маань хөгжил дэвшилд хөтөлнө. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд залуу хүн бүр хувь нэмрээ оруулахын төлөө, хүсэл сонирхол, зорилгоо зөв тодорхойлон, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн, сайн үйлсийн манлайлагч нь байхыг шинэ залуу үеэсээ хүслээ.
Уг чуулга уулзалт
нь сурагчдад ЭЕШ-д бэлтгэх арга зүйн зөвлөгөө өгсөн, мэргэжилээ сонгоход тус
дөхөм болох илтгэл, сургалтыг нээлттэйгээр явуулж, Их дээд сургуулиудын
танилцуулгыг хүргэж байгаагаараа онцлогтой уулзалт болж өндөрлөлөө.