Хөдөлмөр
Нийгмийн Хамгааллын яам, Германы хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран
зохион байгуулсан "Монгол ур чадвар-2017" ажил мэргэжлийн улсын
уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид
амжилттай оролцож багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч Ц.Долгормаа оролцсон
төрөлдөө 1-р байранд шалгарч Арабын
Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо 2017 оны 10 дугаар сард болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцох эрх авч, бэлтгэсэн багш С.Батаа "ехреrt"
багшаар шалгарсан бол багш Ч.Очир, О.Эрдэнэбаатар
нарын бэлтгэсэн Ц.Жадамба-Эрдэнэ, н.Батбуян нар уралдаандаа амжилттай
оролцож 4-р байр, 6-р байранд шалгарсан байна. Аймаг орон нутгийнхаа нэрийг
улсад гаргаж улмаар дэлхийд Монгол улсынхаа нэрийг гаргах эрх авсанд нь баяр
хүргэж аймаг орон нутгийн удирдлагууд, сургуулийн захиргаа, хамт олон нь хүндэтгэл
үзүүллээ.
“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд
оролцох эрх авсан багш С.Батаа, суралцагч Ц.Долгормаа нарт тэмцээнд
оролцоход нь дэмжлэг болгож аймгийн Засаг дарга тус бүр 500 мянган төгрөгийн
шагнал олгосон бол сургуулийн захиргаанаас мөн мөнгөн шагнал, цалингийн
нэмэгдэл олгож, өргөмжлөл гардууллаа. Энэ үеэр тус сургуулийн багш,
суралцагчдыг улсын уралдаанд амжилттай оролцоход нь хамгийн их дэмжлэг болж
ажиллаж байгаа Рубин Цийллерийг Ховд аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр
шагнаж урамшуулсныг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди гардуулж баяр хүргэсэн бол багш Ч.Очирыг
Жаргалант сумын "Хүндэт тэмдэг"-ээр шагнасныг Жаргалант сумын засаг
дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон гардуулж баяр хүргэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн
ИТХ-ын дарга Г.Пүрэвганди багш С.Батаа
суралцагч Ц.Долгормаа нарт хандан
амжилт хүсэж бэлтгэлээ сайтар хангаж Монгол
улсынхаа нэрийг гарган уралдаандаа амжилттай оролцохыг хүслээ. 130 гаруй багш ажилчид, 1000 гаруй
суралцагчтай техникийн, мэргэжлийн боловсрол, сургалт явуулаад 70 гаруй
жил болж байгаа томоохон
сургуулийн нэг Ховд Хөгжил
Политехник коллежоос аймаг улсдаа нэрээ дуурсгасан олон арван шилдэг
тэргүүний мэргэжилтэй боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарч байгаа бөгөөд суралцаж
буй мэргэжлийн боловсрол, ур чадвараараа дэлхийд өрсөлдөхөөр болж бэлтгэгдэж байна.