ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХИС-ийн багш, доктор М.Ганболдын “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” шинэ номын нээлт боллоо

2017-01-18

БСШУСЯ-ны “Соёлын өвийн төв”-ийн Монгол туулийн цоморлиг цувралын ХII боть “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” шинэ номын нээлтийн үйл ажиллагаа аймгийн Нийтийн номын санд болж өндөрлөлөө.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдлагууд, МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч На.Сүхбаатар, ХИС-ийн эрдэмтэн багш нар, оюутан залуус, Ганданпунцагчойлон хийдийн лам хуврагууд болон зочид төлөөлөгчид  оролцсон юм.

Уг нээлтийн үйл ажиллагааны үеэр Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди уригдан ирсэн зочид төлөөлөгчидөд хандан хэлсэн үгэндээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “2-р хуралдаан”-аар баталсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Ардын язгуур урлагийг дэмжин хөгжүүлэх, хамгаалах, өвлүүлэн үлдээх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тусгаснаа дурдан Монгол тууль НҮБ-ын ЮНЕСКО-оос нэн даруй хамгаалах хүн төрөлхтний өвийн жагсаалтад бүртгэгдэхэд З.Жилкэрийн удмын туульчдын гавьяа их хэмээгээд  Монголынхоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон жилийн нөр их хөдөлмөр, оюун бодол, сэтгэл зүрхээ зориулан энэ сайхан номыг бидэнд туурвин үлдээж буй зохиолч Ховд их сургуулийн эрдэмтэн доктор М.Ганболдод талархал илэрхийллээ.

Энэхүү ном нь Алтайн урианхай З.Жилкэр туульчийн удмын намтар, уран бүтээлийг дэлгэрэнгүй харуулсан бөгөөд баатарлаг туулийн онцлог шинж, тууль хайлах зан үйлийн талаар өгүүлснээрээ нэн сонирхолтой бүтээл болсон  байна. 

Номын нээлтийн үйл ажиллагааны “Хадаг сөхөх ёслол”-д аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг Дарга Д.Галсандондог нар оролцож , номын зохиолч, доктор М.Ганболд ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд шинэ номынхоо дээжээс гардуулан өглөө. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%