Зах
зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн шилжилтийн эхэн үе 1996 онд
Мэргэжлийн хяналтын байгууллагын эх суурь Монгол улсад анх тавигдсан гэж үздэг. Ховд аймгийн
Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс, 1 лабортори, 62 албан
хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ
сарын 13-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинэ байрны нээлтйин үйл
ажиллагаа болж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга
Д.Галсандондог, ЗДТГ дарга Б.Ганболд, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн
ИТХ-ын Төлөөлөгч, “ББММ3Т”
ХХК-ны захирал Б.Дүгэржав, Увс
аймгийн МХГ-ын дарга Ц.Мөнхбаяр нарын орон нутгийн удирдлагууд болон албан байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцлоо.
Шинэ
байрны нээлтийн үйл ажиллагааг нээж Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн
үгэндээ хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын
чиг үүргээ төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ
амжилт гарган ажиллахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Тус
барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт
өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай “ББММ3Т” ХХК-ны барилгачид 3 жилийн
хугацаанд барьж, ашиглалтанд оруулан улсын комисст хүлээлгэн өгч, ийнхүү
нээлтийн туузыг хайчиллаа.
Шинэ байртай болсноор төрийн
үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэж, төрийн албан хаагчид орчин үеийн стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, тохилог орчинд нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж бүрдэж байна.