ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүллээ

2017-01-13

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2017 оны 1 дүгээр сарын 12-нд аймгийн БТСГ-ын спорт цогцолборт боллоо. 
Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн арслан Содмоогийн Ганхуяг, Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Дэрмээгийн Уламбаяр, Чандмань сумын харъяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Ганболдын Ариунболд нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Чандмань сумын харъяат, ЕБ-ийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Зэрэг сумын харъяат, аймгийн начин Ш.Баяржаргал үзүүрлэлээ. Их шөвөгт Мянгад сумын харъяат, ЗХ-ний 123 дугаар ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяр, Ховд сумын харъяат, сумын заан н.Мухтар нар шалгаран үлдлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%