ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ойг тохиолдуулан Галданбошигт хааны хөшөө, Ард Аюушийн хөшөөнд Цэцэг өргөлөө

2017-01-12

Тэртээ 1992 оны 01 сарын 13-нд Шинэ Үндсэн хуулиа батлаж байсан түүхэн өдрийг Монголчууд бид мартах учиргүй билээ. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ой 2017.01.13-ны өдөр тохионоЭнэ түүхт өдрийг тохиолдуулан жил бүр Ховд аймгийн удирдлагууд Ойрадын их хаан Галданбошигт, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн "Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа”-нд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын аймаг орон нутгийн удирдлагууд, АИХ-ын депутат Ц.Баттулга, алдартан гавьяатнууд, ард иргэдийн төлөөлөл болон 150 гаруй хүн оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%