ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

2017-01-10

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баярсайхан, Т.Жаргалсайхан, Ч.Чинбат, Т.Баярсайхан, Ю.Азамат, Д.Батхуяг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 72,7 хувийн ирцтэйгээр хуралдаж:

-Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

-Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

-Аймгийн ИТХ-ын 2017 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

-Аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөө батлах тухай

-Тусгай зориулалтын загас агнах тухай 

-Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын Ажлын албаны НУБЗХ-ийн дарга Ч.Багдал, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХБТХ-ийн дарга Б.Баярсүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, мэргэжилтэн Х.Баасанхүү, Хар ус нуурын ТХГ-ын улсын байцаагч  Д.Уранчимэг,  хяналтын байцаагч Д.Эрдэнэчимэг  нар байлцав.

Мөн энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,  Аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Л.Галбадрах нар зөвлөх эрхтэй оролцов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%