ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэдээлэл хийж, судалгаа авлаа

2017-01-12

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг угтан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Н.Энхжаргал нар үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль болон Цогцолбор 2-р сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хийж, хичээл заалаа. Мөн мэдээлэл хийхээс гадна уг сурагчдын мэдлэгийг сорих зорилгоор 3 асуулт бүхий асуумж авч нэгтгэн дүгнээд байна. 

1992 оны шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан билээ.

Үндсэн хуулиар нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн хууль болсон.

Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй.

1-р бүлэгт “Монгол улсын бүрэн эрхт байдал”

2-р бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”

3-р бүлэгт “Монгол улсын төрийн байгуулал”

4-р бүлэгт “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлага”

5 бүлэгт “Монгол улсын үндсэн хуулийн цэц”

6 бүлэгт “Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн хэсгүүдээс бүрддэг.

МУ-ын Үндсэн хууль нь улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%