ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит хүчит бөхийн барилдаан боллоо

2017-01-12

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит, цомын төлөөх хүчит бөхийн барилдааныг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус барилдаанд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Монгол Улсын начин Ц.Одбаяр, Булган сумын харъяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Хүрмэн сумын харъяат аймгийн арслан Ш.Дарханбат, Баянхонгор, Говьсүмбэр Хөвсгөл аймгуудаас аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, аймгийн арслан Б.Гончигтавхай тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд ирж зодоглосноос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Монгол Улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ.

Тус барилдаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Монгол Улсын начин Ц.Одбаяр гурав дахь удаагаа түрүүлсэн тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цомыг үүрд хадгалуулахаар боллоо.    

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%