ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ОБГ-ын даргаар Б.Алтанбадралт томилогдсон байна

2017-01-11

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар Б.Алтанбадралтыг томилсон байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний албаны дарга,хурандаа Р.Дадамаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ Ховд аймгийн ОБГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээтэй танилцсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нартай уулзаж, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж санал солилцжээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди шинээр томилогдон ажлаа хүлээж аваад байгаа Аймгийн ОБГ-ын дарга Б.Алтанбадралтад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%