ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна

2017-01-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн даргын ирүүлсэн саналыг хэлэлцэн Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. 
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ.
Манай аймагт Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр "Үндсэн хууль-25 жил" телевизийн ярилцлагыг нутгийн удирдлагын ордны "Ёслол хүндэтгэлийн өргөө"-нд зохион байгуулав. Энэхүү ярилцлаганд Монгол улсын АИХ-ын депутат асан, МУ-ын гавъяат эдийн засагч Ү.Цэдэнбал, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Ширэндэв нар урилгаар оролцлоо. Мөн Хуралдааны их танхимд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, БСУГ хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн 40 орчим сурагч оролцож, Монгол улсын Үндсэн хуулийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултаар оюуны чадвараа сорилоо. “Аха” тэмцээний ялагчаар Жаргалант сумын 7-р сургуулийн сурагч Б.Авирмэд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн бол 2 дугаар байранд 7 дугаар сургуулийн сурагч С.Баярхишиг шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%