ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Улаан загалмайн Хорооны даргаар Б.Одонпүрэв томилогдлоо

2017-01-04

Өнөөдөр Ховд аймгийн Улаан загалмайн хорооны даргын ажил хүлээлцэх үйл ажиллагаа аймгийн УЗХ-ны төв байранд болж өндөрлөлөө. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.3, засгийн газрын 2016 оны 234-р тогтоол, “Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг МУЗН-ээр гүйцэтгүүлэх тухай гэрээ, МУЗН-ийн Eрөнхий нарийн бичгийн даргын 2016-оны 12-р сарын 19-ны өдрийн тушаалыг үндэслэн аймгийн ИТХ-ын даргын эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, тус Төрийн бус байгууллагын даргаар Б.Одонпүрэв томилогдон ажлын хэсгээс тамга тэмдэгээ гардан авлаа. Энэхүү ажил хүлээлцэх, тамга гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ажил хүлээлцэх комиссын ахлагч аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн ахлах мэргэжилтэн Р.Цэцэгжаргал, гишүүд болох аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн мэргэжилтэн Б.Даваадорж, аймгийн УЗХ-ны нягтлан бодогч Б.Одончимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Аймгийн УЗХ-ны шинэ даргад хандан ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Б.Одонпүрэв нь Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, соёлын салбар болон Төрийн бус байгууллагад ажиллаж байсан арвин туршлагатай учир хүмүүнлэгийн энэхүү байгууллагыг удирдан авч явж, зовж зүдэрсэн ард иргэдэд туслах ажлыг удирдан зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
МУЗН нь шударга ёсны зарчимд үндэслэн хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага бөгөөд Ховд аймгийн Улаан загалмайн хороо нь "Гэгээлэг маргаашийн төлөө хамтдаа" уриан дор анхан шатны 18 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%