ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Тэргүүний сайн малчид”-ын зөвлөгөөн болж өндөрлөлөө

2016-12-19

Тэргүүний сайн малчдын зөвлөгөөн 12 дугаар сарын 19-нд аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж, Ховд аймгийн 17 судмын 200 орчим малчид оролцлоо.

Тус зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн малчдад хандан ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн хэлсэн үгэндээ: Тэргүүний сайн малчдын зөвлөгөөнөөрөө бид Аймгийн Засаг даргын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөө аж ахуйн чиглэлээр тусгагдсан ажлын талаар мэдээлэл хүргэж, малчдын санал бодлыг сонсон, аймаг, сумдын цаашдын баримтлах бодлого зорилтыг сурталчлан таниулах, УИХ, Төр захиргааны удирдлагуудад ямар санал хүргүүлэх талаар зөвлөлдөж, аймаг, сумын тэргүүний малчдын сайн туршлагыг бусад малчдад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ. Буурал дээдсийнхээ буян хишгийг арвижуулж, өв соёл зан заншлаа өвлүүлж, цаг наргүй, байгалийн хатуу ширүүнийг даван туулж ирсэн нүүдэлчин малчид та бүхнийхээ үзэл бодол дуу хоолойг уламжлах боломжийг хангаж байгаагаараа өнөөдрийн зөвлөгөөн ихээхэн ач холбогдолтой болж байна. Та бүхнээр дамжуулаад нийт Ховд аймгийнхаа малчин түмэндээ аз харгал, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Зөвлөгөөний төгсгөлд нэр бүхий Тэргүүний 8 сайн малчдыг аймгийн ИТХ-аас Ховд аймгийн хүндэт тэмдэгээр шагнаж, гарын бэлэг гардуулан өгсөн байна.

Уг зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран амжилттай зохион байгуулж  өндөрлөлөө.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%