ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 10 дугаар хурал хуралдлаа

2016-12-14

         Тус хурлаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.                                         

         Өмнөговь аймгийн Ханбогд сумын хайрхан баг Цагаан хад орчимд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хууль хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, Тавантолгой-Гашуун сухайт, Оюу толгой чиглэлийн хүнд даацын тээврийн авто замын хөдөлгөөнийг зохицуулах, үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан цагдаагийн албан хаагч ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж тус зам дээр тээвэрлэлт хийж байгаа олборлогч болон тээвэрлэгч компаниудтай гэрээт цагдаагийн албан хаагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргад олголоо.

       Мөн Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто зам дээр “Гашуун сухайт Авто зам” ХХК-ийг замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ байршуулах ажлыг 2016 онд багтаан гүйцэтгэхийг даалгалаа.

       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсож, мөн орон нутгийн өмч хөрөнгийг актлах, шилжүүлэх, худалдах асуудал болон төрийн шагналд иргэдийг тодорхойлох, аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%