Олон
улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, Ховд их сургуулиас хамтран аймгийн төвийн нийт төрийн байгууллага, түүний
алба хаагчид, залуу судлаачид, оюутнуудын дунд “Төрийн үйлчилгээний чанар
хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 12
дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн түвшин,
цаашид хөгжүүлэх боломж, гарцын талаар судлан шинжлэх бүтээлч үйл ажиллагааг
дэмжих, тэдний дунд оюуны шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгон урамшуулж
идэвхжүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой тус уралдаанд
нийт 10 төрийн алба хаагч, 3 оюутан илтгэлээ ирүүлэн, хэлэлцүүлсэнээс оюутны
ангилалд ХоИС-ийн ТЗМ-ийн ангийн оюутан Б.Алтансүх 1-р байр, Б.Мөнх-Эрдэнэ 2-р
байр, ТЗМ-ийн ангийн 3-р дамжааны оюутан Ш.Номин-Эрдэнэ 3-р байрыг эзэлсэн бол
төрийн албан хаагчдаас Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Т.Бат-Эрдэнэ 1-р
байр, ХИС-ийн багш Н.Отгончимэг 2-р байр, Дулааны 2-р станцын ажилтан
Х.Хишигжаргал 3-р байрыг эзэлсэн байна.
Илтгэлийн уралдааны шүүгчдээр аймгийн ИТХ-ын НУБЗ-ийн
хэлтсийн мэргэжилтэн Р.Цэцэгжаргал, ХоИС-ийн багш, доктор Ц.Пүрэвсүрэн, ахмад
багш н.Шоовдой нар ажиллаж уралдааны зааварт тусгагдсан ерөнхий шаардлага
стандартын дагуу илтгэлүүдийг шалгарууллаа.