ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2016-12-12

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны 1-р сарын 13-нд тохиох билээ. УИХ-аас батлагдсан ажлын хэсэг улс орон даяар Шатрын аварга шалгаруулах тэмцээн, АИХ-ын депутатуудын хөрөг нэвтрүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, үндэсний бөхийн барилдаан зэрэг олон арга хэмжээнүүдийг шат дараалан зохион байгуулж байна.
Ойн арга хэмжээний хүрээнд Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд сумын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 19-20-д улсын хэмжээнд 330 сумдад явагдаж өндөрлөөд байна.
Харин аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-ны өдөр аймгийн ИТХ-ын иргэний танхимд зохион байгуулагдаж, 17 сумын эрэгтэй 42, эмэгтэй 10 тамирчид оролцож мэргэн оюунаа сорин өрсөлдсөнөөс:

- Эрэгтэйчүүдийн ангилалд 1-р байрт Жаргалант сумаас оролцсон Б.Даваадорж, 2-р байрт Цэцэг сумаас оролцсон Р.Эрдэнэбат, Эмэгтэйчүүдийн ангилалд 1-р байрт Жаргалант сумаас оролцсон Д.Цэрэнлхам нар шалгарч, Шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, Медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тус тэмцээний нээлтэнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн үг хэлж, шатарчиддаа амжилт хүссэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ: “Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хугжүүлдэг, биеийн булчингаар бус арга ухаанаар шийдвэр гаргаж даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт” хэмээн онцоллоо.
Уг тэмцээнийг жил бүр аймгийн ИТХ-ын Ажлын алба болон аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотод болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах Шигшээ тэмцээнд оролцох 3 тамирчны замын зардлыг Аймгийн ИТХ-аас дааж оролцуулдаг билээ.

Саяхан өндөрлөсөн 2016 оны шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Норвегийн шатарчин Магнус Карлсон түрүүлж дэлхийн хошой аварга болсон билээ. Тэрээр ОХУ-ын шатарчин Сергей Каръякинтай уулгүй талын цусгүй тулааныг ширүүн өрнүүлж үндсэн өрөгт 6:6-аар тэнцэн, нэмэлт тоглолтонд 3-1-ээр ялалтыг авсан юм.   

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%