ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Увс аймагт Улаан Загалмайн хорооны үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо

2016-12-08

Увс аймагт Улаан Загалмайн хороо үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Аймгийн удирдлагууд, Улаан Загалмайн хорооны гишүүд дэмжигчид, ойн арга хэмжээнд урилгаар оролцож байгаа зочид төлөөлөгчид, сумдаас ирсэн төлөөлөгчид Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр ойн арга хэмжээ эхэлсэн юм.

Ойн баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат нээж хэлсэн үгэндээ “Увс аймагт Улаан Загалмайн хороо үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн арга хэмжээ нь Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, МУЗН-ийн гишүүд дэмжигчдийн эгнээг улам өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд олон нийтийн хүчийг нэгтгэх, Улаан Загалмайн хөдөлгөөнд иргэн, байгууллага, хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал гэдгийг илтгэн харуулсан, хүмүүнлэг үйлстнүүдээрээ бахархсан, амжилт бүтээлийг нь сонссон, цаашид хийх ажлаа төлөвлөсөн ой болон гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээгээд ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Улаан Загалмайн байгууллага нь ард иргэдээ аливаа гамшиг ослоос сэргийлэх, гамшгийн хүнд нөхцөл байдал үүссэн үед яаралтай арга хэмжээнүүдийг авч тусламж, дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт сургалт, сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд хүргэх, төрийн халамж үйлчилгээ дутуу хүрч байгаа болон нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудыг хүнлэг, энэрэнгүй үзлээр төлөвшүүлэх, өсвөр залуучуудын хөдөлгөөнийг хүүхдийн дунд өрнүүлэх зэрэг олон, олон ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%