БНХАУ-ын
ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейн тэргүүтэй ажлын
хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагууд
хүлээн авч уулзлаа.
ШУӨЗОрны
Алтай аймгийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд Алтай аймгийн Засгийн ордны
Нарийн бичгийн дарга Махсур, Гадаад харилцааны газрын дарга Юүй Гуан Ши,
Худалдааны газрын дарга Ерболат, Худалдааны газрын орлогч дарга н.Балжин, Алтай
аймгийн Хава сумын Засаг дарга Ай Дин нарын албаны төлөөлөл багтсан байна.
Уг уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн
Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХОХБТХ-ийн
дарга Б.Баярсүх, Хяналт Шинжилгээ-Үнэлгээний тасгийн дарга Д.Солонго, Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нар
оролцлоо.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди
Ховд аймагт ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга
ноён Талгат Үсейнд хандан нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтран
ажилласаар ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал ч мөн 2 аймгийн
цаашдын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Уулзалтын үеэр аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг
даргын орлогч Ш.Батсүх Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал,
гадаад харилцаа, цаашдын зорилго зорилтуудын талаар танилцуулга мэдээллийг
хийж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандан 2020 он хүртэлх хоёр талын хамтын
ажиллагааны хүрээ, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон санамж бичгийг
танилцууллаа.
Санамж бичгийн төсөлд тусгагдсан чиглэлүүд болох хоёр аймаг
хамтран харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, сумд хоорондын
хамтын ажиллагааг дэмжих, ялангуяа соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, эрүүл
мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах, төрийн албан хаагчдыг харилцан
туршлага судлуулах, хилийн худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлуудыг Алтай аймгийн
Засаг даргад уламжиллаа. Харин Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсейний хувьд
дээрх асуудлуудыг шийдвэрлэж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн олон
арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.