ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт зохион байгуулагдаж байна

2016-12-07

Өнөөдөр аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ы хурлын танхимд “Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах” сэдэвт малчдын туршлага солилцох сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Уг зөвлөгөөний зорилго нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн сургамж дүгнэлтэн дээр тулгуурлан ажлын туршлага солилцох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Зөвлөгөөнд Увс аймгийн 19-н сумаас нийт 80-гаруй малчид оролцож байгаа бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Б.Баттулга, аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн нар нээж үг хэлэн зөвлөгөөний арга хэмжээнд амжилт хүслээ.

Сургалт зөвлөгөөнд аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн, аймгийн ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Өлзийт, ХХААГ-ын мэргэжилтэн Г.Наранхүү, ХХААГ-ын Мал эмнэлэг хариуцсан их эмч Н.Батбаяр, УЦУОШГ-ын дарга Д.Мөнхбат, НЭ-ийн халдвартын эрхлэгч, их эмч Н.Туулцэцэг нар мэдээлэл хийх юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%