ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан хуралдлаа

2016-12-02

Аймгийн ИТХ-ын ИТХ-ын Хоёрдугаар хуралдаан энэ сарын 02-03-ны өдрүүдэд хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 39 Төлөөлөгч хүрэлцэн ирж 95,1 хувийн ирцтэй хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Аймгийн ИТХ-ын II хуралдаан”-аар хэлэлцэх эхний асуудал болох “Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл”-ийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди танилцуулж Төлөөлөгчид асуулт асууж, санал солилцон илтгэлд тусгагдсан ажлын үр дүн, түүнд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтыг сайшааж, үйл ажиллагааг нь “Хангалттай” хэрэгжиж байна хэмээн дүгнэсэн бол аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд ажлын амжилт хүслээ.

Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналыг тусган баталсан бол “Аймгийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт”-ийн илтгэлд тусгагдсан ажлын үр дүнг хэлэлцэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг сайшаан "Хангалттай" хэмээн дүгнэж, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ий илтгэлийн заалт, хавсралт бүр дээр Төлөөлөгчид, урилгаар оролцогчдыг саналыг тусган хэлэлцэж баталлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%