ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-11-30

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан 2016 оны 12 сарын 2,3-ны өдөр хуралдах аймгийн ИТХ-ын “II хуралдаан”-аар хэлэлцэх асуудлуудыг ёсчиллоо.

Тэргүүлэгчдийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Жаргалсайхан, Б.Баярсайхан, Т.Баярсайхан, Б.Болорцэцэг, Ч.Чинбат, М.Ганзориг, Б.Амгаланбадрах, Д.Батхуяг нар хүрэлцэн ирж 81,8 хувийн ирцтэй хуралдсан.

II хуралдаанаар:

“Аймгийн ИТХ-ын Ээлжит 2-р хуралдаан”-аар хэлэлцэх Аймгийн ИТХ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл

- Аймгийн Засаг даргын 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

- Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах тухай - Аймгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай

- Аймгийн Аудитын газраас орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал - Аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

- Аймгийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Өнгөрсөн өдрүүдэд ИТХ-ын Ажлын албанаас “II хуралдаан”-аар хэлэлцэх асуудлуудын талаар “Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулсан билээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%